Нью Йорк хотод болсон "Хар ирвэс" киноны нээлтэнд оролцохоор ирсэн 44 настай алдарт загвар өмсөгч Тайра Банкс олны нүдийг хужирласан байна. Тэрээр торон хувцас хуучрах болоогүй гэдгийг баталсан хар өнгийн торон даашинзаар гоёсон байжээ. Нэвт гэрэлтсэн даашизны дотор тэрээр хар өнгийн усны боди өмсөж, хар өнгийн шовх туфль өмссөнөөс гадна толгойдоо хар өнгийн турбан алчуур зангидсанаас гадна гэрэлтсэн ногоон өнгийн нүдээ саарал болон хар өнгийн тениэр будсан байлаа. Загвар өмсөгч бүсгүй 2005 оноос хойш кино салбарт хүч үзэж байсан бол сүлийн үед зохиол бичих сонирхолтой болоод байгаа юм. Тайра Банкс 4-р сарын 3-ны өдөр өөрийн бичсэн "Төгс байх уйтгартай" гэдэг номоо худалдаанд гаргахаар зэхэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна