1940-ӨӨД ОНЫ ЗАГВАРЫН МАШИНУУД ДАХИН МОДАНД ОРНО


"Morgan Motor"компани 1909 онд байгуулагдсанаасаа хойш гурван дугуйтаас авахуулаад өнөө үеийн тренд болоод байгаа цахилгаан мотортой машин гээд бүгдийг нь Их Британий Вест Мидландсд үйлдвэрлэсээр иржээ. Тус компани нь машиныг хүн бүрийн хэрэгцээ болоход гол үүрэг гүйцэтгэсэн гэж мэргэжилтнүд үздэг байна. Ахлах дизайнер Жонатан Уэллс "Хэрвээ Морганыг мэдэхгүй хүнд компаниа танилцуулаач ээ гэвэл би Британий хөнгөн жингийн спорт машин гэж тайлбарлах болно. Гар аргаар үйлдвэрлэсэн, зөвхөн таньд зориулсан бас дахин давтагдашгүй" гэж хэлж байна. Дэлхийн хамгийн анхны автомашин үйлдвэрлэгчдийн нэг болох "Morgan Motor"компани олон жилийн уламжлал болоод үйлчлүүлэгчдээ хадгалж чадсан газар юм. 1900-аад оны машин үйлдвэрлэх гар ажиллагаагаа одоо ч орчин үеийн техникийн дэвшилтэй хослуулан хэрэглэсээр байгаа аж. Уэллс "Бид машинуудаа үйлдвэрлэхдээ орчин үеийн загвар, техник болоод орчин үеийн хөдөлгүүртэй хийдэг. Манай техник зах зээлд өрсөлдөх чадвартай. Ялангуяа бид бүхээгний хэсгээ өөрсдөө үйлдвэрлэдэг. Гэхдээ хэлбэрийг нь модон рамаар, гар аргаар хийж хөнгөн цагаанаар бүрдэг" гэж хэлсэн юм. Нэг машиныг бүтээхэд найман 7хоног хүртэл хугацаа шаардагддаг учраас жилд мянга хүрэхтэй үгүйтэй машиныг үйлдвэрлэн гаргадаг байна. Тус компани түүх дахин давтагддаг тун удахгүй, 1940-өөд оныг санагдуулам машинууд дахин гарч ирэх болно гэж үзэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 2 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 3 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 4 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 4 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 5 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 6 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 6 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 6 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 6 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 7 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 7 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 8 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 10 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 10 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 10 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 12 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 12 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 12 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 12 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа Өчигдөр