АНУ-ын жүжигчин Люк Уилсон авто ослын үеэр нэгэн эмэгтэйн амийг аварсан байна. Лос Анжелон хотод олон тооны машин мөргөлдсөн хэрэг гарч энэ үеэр нэг эрэгтэй маш хүнд гэмтсэнээс болж амиа алдсан бол хоёр хүн гэмтсэний нэг нь АНУ-ын мэргэжлийн гольфчин Билл Хаас байжээ. Ослын газарт байсан нэгэн гэрч "Холливуд репортер" сонинд жүжигчин Уилсоны хамтаар нэгэн эмэгтэйг осолдсон машинуудын нэгээс гаргаснаа ярьсан байна. Тэрээр "Тэр бүх хариуцлагыг гартаа авсан. Машинуудын нэгээс нь утаа гарч байсан болохоор бид гал гарах нь гэж бодоод тэр эмэгттэйд туслахаар шийдсэн" гэж хэлсэн байна. Ослын үеэр жүжигчин Люк Уилсоны машинд жижиг гэмтэл учирсан боловч өөрөө гэмтэж бэртээгүй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна