Мюнхен хотын нисэх буудал дээр Тунисийн нэгэн иргэн Моастир явах нислэгт суухыг завдан баривчлагдсан байна. Тэрээр Вени хотод байгаа эхнэртээ мэдэгдэлгүйгээр хоёр хүүгээ аван өөрийн төрсөн нутаг руу авч явах гэж байгаад баригджээ. 7-9 насны хоёр хүүхэдтэйгээ явж байсан тэрээр хянан өнгөрүүлэх цонхны ажилтанд амрахаар явж байна гэж хэлсэн боловч хөвгүүдийг авч явж болно гэсэн ээжийнх нь зөвшөөрлийн бичиг байгаагүй байна. 34 настай тэрээр сандарсан байдалтай байсан нь нисэх буудлын ажилчдын анхаарлыг татаж хэд хэдэн удаа эхнэр рүүгээ утсаар ярихыг шаардуулсны дараа тэрээр утсаар ярьж ээж нь зөвшөөрч байна гэж хэлсэн байна. Гэвч цагдаагийн ажилтнууд сэжиг аван Венид байсан хүүхдүүдийн ээж рүү утсаар ярихад тэрээр нөхрийнхөө нутаг руугаа явах гэж байгаа талаар юу ч мэдээгүй, хүүхдүүдээ явуулахыг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Энэ явдлын дараа хүүхдүүдийн аав дахин эхнэр рүүгээ утсаар ярьж эхнэр нь явахыг зөвшөөрч байна гэж хэлсний дараа цагдаа нар түүнийг баривчлахаар шийджээ. Энэ удаад ч мөн цагдаа нар хүүхдүүдийн ээжээс дахин лавлахадтэрээр хүүхдүүдээ яасан ч Тунис руу явуулахгүй гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна