Алдарт дуучин Селин Дион 2 жилийн өмнө нас барсан Рене Анжелилийн тухай анх удаа ярьсан байна. Тэрээр хавдраар нас барсан нөхрөө хэрхэн зовж, тарчилж байсан талаар дурсчээ. Лиза Уилкинсон сэтгүүлчтэй ярилцах үеэрээ дуучин маань "Тэр маань ус ууж, юм идэж ч чаддаггүй байсан. 3 жилийн турш гуурсаар хооллож, 3жил шаналж тарчилсан. Гэтэл тэр гэнэтхэн зүрхний шигдээс болж бүх зүйл хурдан болж өнгөрсөн. Тэр юу ч мэдрээгүй, ингэж л тэр өөрийн зовлон шаналалаас ангижирсан" гэж ярьсан юм. Өдгөө 49 настай Селин Дион ээж нь түүнийг өөрөөсөө 26 насаар ах, менежертэйгээ амьдралаа холбоно гэхэд нь эсэргүүцэж байсан гэж " Интерпресс ньюс" мэдээллээ. Дуучин маань "Рене ээжийн маань надад хүсч байсан хүн байгаагүй. Гэхдээ би ээждээ "ээжээ би тэрэнд дэндүү хайртай. Тэр миний хайрлаж байсан бас үнсэж байсан цорын ганц хүн. Тэр миний амь амьдрал" гэж хэлсэн юм" хэмээн дурссан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна