Бүгд найрамдах Аргентин улстай харилцан визгүй зорчих асуудлыг өнгөрсөн онд Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу Монгол Улс, Бүгд найрамдах Аргентин улсын дипломат, албан болон энгийн паспорттай иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломж бүрдсэн юм.
Хоёр улсын Засгийн газар харилцан тохиролцсоноор монгол иргэд 90 хүртэл хоног визгүй зорчих боломжтой боллоо гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна