БНХАУ аялал жуулчлалаас олсон орлого 11,6 хувиар өсч, баяр наадмын эхний 4 өдөр нийт 55,61 тэрбум ам.доллар олсон байна. Өнгөрсөн ням гарагт гэхэд л Хятадад аялсан жуулчдын тоо 15,3 хувиар нэмэгдэж, 73 саяд хүрч, аялал жуулчлалын салбараас орж ирсэн орлого 16,6 хувиар өсч 94,4 тэрбум юань болжээ. Хятадын аялал жуулчлалын газрын урьдчилан тооцоолсноор, баяр наадмын туршид тус улсад аялах жуулчдын тоо нийтдээ 385 саяд хүрч магадгүй аж. Өнгөрсөн онд Хятад улсын аялал жуулчлалын салбараас орж ирсэн орлого нь 15,1 хувиар өсч, 5,4 их наяд юаньд хүрсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна