Лос Анжелес Лэйкерс багийн довтлогч Брэндон Инграм өнгөрсөн Пүрэв гарагт Миами Хит багийн эсрэг хийсэн тоглолтын үеэр цавиндаа бэртэл авсан билээ. Тэгвэл Лэйкерс баг өнөөдөр Брэндон Инграм хамгийн багадаа долоо хоног талбайд гарах боломжгүй болсныг албан ёсоор мэдэгдлээ. Долоо хоногийн дараа дахин шинжилгээ хийж, талбайдаа эргэн ирэх хугацааг тодорхойлох юм.
2016 оны драфтын хоёр дах сонголтоор Лэйкерс багт ирж байсан Брэндон Инграм энэ улиралд 16.2 оноо, 5.4 самбараас бөмбөг авалт, 3.9 оновчтой дамжуулалт дунджилж байгаа юм.
Түүний хувьд өнгөрсөн хоёр дугаар сард тун онцгой тоглолт үзүүлсэн билээ. Тэрээр холын зайнаас 52.0 хувьтай довтолж, 18.6 оноо дунджилсан юм.
Лэйкерс баг энэ улирлыг 28 хожил, 34 хожигдолтой үргэлжлүүлж байгаа. Тэд энэ улиралд дахин нэг удаа плэйоффыг өнжих нь бараг тодорхой болоод байгаа билээ. Тиймээс ирээдүйтэй залуу тоглогчийнхоо бэртлийг 100 хувь бүрэн эдгэртэл талбайд гаргахгүй нь тодорхой юм
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна