Тэгвэл татварын багц хуульд чухам өөрчлөлт орох гэж буй талаарх мэдээллийг хүргэе.
Аж ахуй нэгжлийн орлогын албан татварын тухай хуулийг л шинэчлэхэд томоохон хэд, хэдэн дэвшилт гарна гэж хууль санаачлагчид үзэж буй аж. Тодруулбал, зээлийн хүү буурах, гаднаас шинэ эх үүсвэр татах боломж нээгдэх аж. Энэ хуулийн хүрээнд дараах таван төрлийн татварыг өөрчлөхөөр төлөвлөж байна.
1. Гадагшаа шилжүүлэх орлогоос суутгадаг 20 хувийн татварыг 15 хувь болгох
2. Гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийн орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг 5 хувь болгох
3. Банкны зээлээр хөрөнгийн эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварын 5 хувь болгох
4. Х тайлантай аж ахуй нэгж улиралд 60 мянган төгрөгийн татвар төлөх
5. Эрх борлуулсны орлогыг нийт дүнгээс 30 хувиар тооцож татвар авдаг байсныг олсон ашгаас 10 хувиар авдаг болгох
Мөн Аж ахуй нэгжлийн орлогын албан татварын тухай хуульд таван шинэ нөхцлийг бий болгохоор төлөвлөж байна.
1. Барилга байгууламжийн элэгдэл байгуулах хугацааг 40-өөс 25 жил болгон бууруулах
2. Нэр томъёоны тодорхойлолтуудыг өргөтгөх
3. Олон улсын стандартуудад нийцүүлэн үнэ шилжилтийн тайлан гаргадаг болох
4. Давхар татварын гэрээтэй эсэхээс үл хамааран гадаад улсад төлсөн татварыг хасч тооцох
5. Татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын шинэ дүрмийг нэвтрүүлэх зэрэг багтжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна