Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 16 эмэгтэй эрүүлжүүлэх байранд саатуулагдсан байна. Уг нь тус өдөр аль болох эмэгтэй хүнийг саатуулахгүйг хичээсэн боловч яах ч аргагүй байдал үүссэн гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ. Энэ нь энгийн өдрүүдээс 50 орчим хувиар өссөн үзүүлэлт юм байна. Аль ч баярын үед монголчууд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг нь үүгээр харагдаж байгаа юм. архи согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэх нь эд хөрөнгө, эрүүл мэнд цаашлаад амь насаа алдах эрсдлийг бууруулна гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна