"Mongolia Mining 2018" олон улсын уул уурхайн үзэсгэлэн ирэх сарын 4 - 6-нд Улаанбаатарт болно. Найм дахь жилдээ болох энэ үзэсгэлэнд уул уурхайн тэргүүлэх технологийг танилцуулдаг уламжлалтай. Мөн эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжиж буй уул уурхай, дэд бүтцийн төслүүдийг танилцуулсан семинарууд болдог. Энэ жилийн үзэсгэлэнд "Оюутолгой" ХХК "Монголд үйлдвэрлэв" брэндийг сурталчлах юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна