МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНООС МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ


Нотлох баримтгүйгээр хуульчийг гүтгэх, гутаан доромжлох, түүний ар гэр, үр хүүхдийг дарамталж заналхийлэх, Үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын ажил хэргийн нэр хүнд, хууль ёсны эрх ашигт халдах зэрэг зүй бус үйлдэл гаргахгүй байхыг Хуульчдын холбооноос уриалж, дараах мэдэгдлийг гаргажээ.

МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-т Монгол Улсын иргэн "... итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, ....." эрхтэй гэж заасан.

Хэдийгээр хүн бүр дээрх эрхийг баталгаатай эдлэх ч сүүлийн үед Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчдыг хуульд заасан мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаатай нь холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр гутаах, гүтгэх, доромжлох, заналхийлэх, ийм үйлдэл хийхийг уриалах зэрэг зүй бус үйлдэл гарч байгаад сэтгэл зовнин харамсаж байна. Түүнчлэн ажил, үүргээ биелүүлж байгаа хуульчийн ар гэр, үр хүүхдэд халдахаар заналхийлэх, уриалах нь байж боломгүй үйлдэл гэж үзэж байна.

Хуульч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан "Хуульч би Монгол Улсын Үндсэн хуулийг даган мөрдөж, хуульчийн үүрэг, мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг чанд сахиж, шударга ёсыг хамгаалагчийн хувьд иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн, тууштай хамгаалахаа батлан тангаргалъя. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ." гэж тангараг өргөж, өргөсөн тангарагтаа үнэнч, хуулийн хүрээнд, мэргэжлийн ёс зүйг баримтлан ажилладаг.

Хуульчийг хууль болон мэргэжлийн ёс зүйгээ зөрчсөн гэж үзвэл хэн боловч холбогдох хуулийн байгууллагад хандаж түүнийг шалгуулах, мөн Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд энэ талаарх гомдлоо гаргах эрх, боломж нь байдаг.

Өмгөөлөгчид нь Үндсэн хуульд заасан хүн бүр хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах үүрэгтэй мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа хуульчид бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т "Өмгөөлөгчид хуулийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад нь дарамт, шахалт үзүүлэх буюу хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулах, заналхийлэхийг хориглоно.", 40.5-т "Хуульчдын холбоогоор уламжлуулан хүсэлт гаргасан тохиолдолд цагдаагийн байгууллага өмгөөлөгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эд хөрөнгийг хамгаалах, мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбогдуулан үндэслэлгүйгээр мөрдөх, эрхийг нь хязгаарлахаас хамгаалах арга хэмжээ авна." гэж тус тус зааж, өмгөөлөгчийн эрхийг хамгаалсан.

Тиймээс нотлох баримтгүйгээр өмгөөлөгчийг гүтгэх, гутаан доромжлох, түүний ар гэр, үр хүүхдийг дарамталж заналхийлэх, Үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын ажил хэргийн нэр хүнд, хууль ёсны эрх ашигт халдах зэрэг зүй бус үйлдэл гаргахгүй байхыг УРИАЛЖ байна." гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 26 минутын өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 1 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 2 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 2 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 4 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 4 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 4 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 19 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 21 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 21 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 21 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 22 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 22 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 23 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 23 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна Өчигдөр