Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан сар бүрийн Бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд "Номоо солилцъё" өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай.Өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан өдөрлөгт 150 орчим иргэд оролцсон байна. Уламжлал ёсоор үйл ажиллагаанд Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Hello UB төрийн бус байгууллага хамтран ажиллажээ.Дараагийн номоо солилцъё өдөрлөг ирэх дөрөвдүгээр сарын 07-ны Бямба гарагийн 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Иймд эрхэм уншигч та бүхнийг хүрэлцэн ирж, өөрт байгаа уншсан номоо өөр сонирхсон номоороо солилцохыг Нийслэлийн Соёл, урлагийн газраас уриалж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна