Энэ сарын 9-ний өдөр Өмнөд Солонгос улсын нэрт жүжигчин Чу Мин Ги эмэгтэйчүүдийн дунд өрнөж байгаа "Me Too" нэртэй хөдөлгөөний улмаас амиа хорложээ. Тэрээр олон ангит драма болон уран сайхны кинонуудын гол дүрүүдэд тоглохоос гадна жүжигчний мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад цагийн хичээл заадаг байсан аж.Түүнийг оюутан охидыг бэлгийн дарамтад оруулдаг хэмээн буруутгаж байсан талаар "Yonhap" агентлаг мэдээлжээ. Сүүлийн өдрүүдэд хэд хэдэн эмэгтэй түүний хохирогч болсон тухай мэдээллийг олон нийтийн сүлжээгээр зарлаж, эмэгтэйчүүдийн хэл амны бай болоод байсан аж. Жүжигчин Чу Мин Ги нь сүүлийн өдрүүдэд сэтгэл санаагаар унаж гэрээсээ гараагүй бөгөөд эхнэр нь түүнийг өрөөндөө амиа хорлосон байхад нь олжээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна