БНСУ-ын Пёнчан хотноо өвлийн XII паралимпийн наадам эдгээр өдрүүдэд үргэлжлэн явагдаж буй.Өнөөдөр буюу паралимпийн наадмын гурав дахь өдөр манай тамирчин Б.Ганболд гүйлтийн цанын LW 6 ангилалд 20 км зайд тэших техникээр уралдах хуваарьтай байна. ОУХМ Б.Ганболд орон нутгийн цагаар 10:04 минутад гараанд гарах юм. Мөн тэрбээр өнөөдрийн уралдаанаас гадна гүйлтийн цанын 1 км, 10 км-ийн зайд энэ сарын 14, 17-ны өдрүүдэд уралдана.Б.Ганболдын дасгалжуулагчаар Ж.Дашдондог, цанын тос тосолгооны техникийн дасгалжуулагчаар Н.Сандагдорж болон эмчээр Ш.Болормаа ажиллаж байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна