БАРИЛГА БАРИХ ГАЗРУУДЫГ ЯАРАЛТАЙ ЧӨЛӨӨЛӨХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ


Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж "Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 23460 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 3.3 хувиар буурсан, гэмт хэргийн шинжтэй 1082 үйлдэл бүртгэгдсэн нь 6.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, цаг хэтрүүлж ажилладаг цахим тоглоомын газар, дэн болон зочид буудал, гар дээрээс согтууруулах ундаа худалдаалдаг иргэдэд хяналт тавих зорилгоор "Эмзэг цэг-хяналт шалгалт" нэгдсэн арга хэмжээ явууллаа. Дүүргийн цагдаагийн хэлтсүүдээс хоёрдугаар сарын 26-наас энэ сарын 9-ний өдөр хүртэлх хугацаанд давхардсан тоогоор 183 офицер, 232 цагдаа үүрэг гүйцэтгэж, 3158 аж ахуйн нэгж, 1356 иргэнийг шалгаж, 92 зөрчил илрүүлж Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч ажилласан" гэж танилцуулав.

"Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэс 2472 дуудлага мэдээлэл хүлээн авч 870 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 102 осол бүртгэгдсэн. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 30.7 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. 2017 оны мөн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 513 бүртгэгдэж байсан бол энэ оны мөн үед 336 бүртгэгдсэн нь 34.5 хувиар буурсан дүн гарсан байна" гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн "Ойрын өдрүүдэд Улаанбаатар хот орчмоор шөнөдөө 07-09 хэм хүйтэн, өдөртөө тэгээс +02 хэм дулаан байх урьдчилсан төлөвтэй байна. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 78 дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 70, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 8 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, гал түймрийн утаажилтын бүсээс 2 иргэнийг аварч, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 184 сая төгрөгийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 07-ны өдрөөс эхлэн, нийслэлийн 8 байршилд буюу Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр, Хан-Уул дүүргийн Өлзийт, Таван толгойн гүүр, Сонгинохайрхан дүүргийн Шар хөтөл, Баруун туруун, Налайх дүүргийн Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Багахангай дүүргийн Авто тээврийн шалган бүртгэх товчоодод дүүргийн мэргэжлийн албадын нийт 108 ажилтан, албан хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж, товчоодоор нэвтэрч байгаа авто тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт, хяналт шалгалт хийн ажиллаж байна" гэж танилцуулав.

"Нийслэлийн хэмжээнд олон жил цэвэрлэгээ хийгээгүй хур хог үүссэн байдалд тандалт судалгаа хийхэд төвийн 3 дүүргийн 9 хороодын нутаг дэвсгэрт ил задгай, үүсмэл, хур хог үүссэн байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 230 ШТС үйл ажиллагаа явуулдаг ба үүнээс 2017 онд их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн, мөн шинээр баригдсан 25 ШТС-д хяналт шалгалтыг эхлүүлээд байна. Шалгалтаар "Петростар", "Горгаз", "Содмонгол групп", "Тэс петролиум", "Петровис", "М-ойл групп", "Юнигаз", "Синчи ойл", "Дашваанжил", "Ойн бирж" гэсэн компанийн 6 ШТС, 4 АХЦС зөвшөөрөлгүй үйл ажилллагаа явуулж байсан. Уг зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчийн албан шаардлагыг хүргүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу ААН тус бүр 1000 нэгж, нийт 9 сая төгрөгийн торгууль ногдуулаад байна. Мөн шалгалтаар Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газраар хянуулж, батлуулаагүй зураг төслөөр ШТС, АХЦС барьсан, улсын комисст хүлээлгэн өгөөгүй зөрчил илэрсэн" гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан "Шар усны үерээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэх, малын шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх пост, товчоодын талаарх дүүргийн Засаг дарга нараас гаргасан саналыг нэгтгэн яаралтай арга хэмжээ авах тухай санал боловсруулан нэн даруй танилцуулах хэрэгтэй байна" гээд "Нийслэлийн Газрын алба хөрөнгө оруулалт төсөл, арга хэмжээний газрын байршлыг шийдвэрлэж, барилга барихаар төлөвлөсөн газрыг яаралтай чөлөөлөх ажлыг хийх, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын удирдлагатай байгуулсан гэрээний биелэлтийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах"-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголбанк: "Хар жагсаалт"-д бүртгэлтэй иргэд, ААН-ийг өршөөлд хамруулав 4 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв байгуулна 5 цагийн өмнө
147-р сургуулийн 45 сурагч нулимс асгаруулагчид хордож, зарим хүүхэд эрчимтийн тасагт эмчлүүлж байна 5 цагийн өмнө
Ц.Сэргэлэн: Сарын 4 сая төгрөгийн цалинтай гишүүн болохын тулд тэрбумаар сонгуульдах боломжгүй 6 цагийн өмнө
С.Энхболд: Би өөрийгөө "Мөнхийн тун" ХХК-тай хамааралтай гэдгээ өнөөдөр мэдлээ 6 цагийн өмнө
147 дугаар сургуулийн сурагч ангидаа нулимс асгаруулагч хий цацсаны улмаас хүүхдүүд хорджээ 8 цагийн өмнө
Х.Ганхуяг: Шинээр зөвшөөрөл бий болгож хуулиас гадуур шаардлага тавьж байгаа этгээдийг АТГ-т хандан шалгуулах боломжтой 8 цагийн өмнө
ЭМИЙН СОНСГОЛООС: ЭМ-ийн дэд сайд С.Энхболд "Мөнхийн тун" ХХК-тай хамааралтай гэв 9 цагийн өмнө
​Ц.Сэргэлэн: Би дахин нэр дэвшихгүй, мөнгийг нь ч дийлэхгүй юм байна 10 цагийн өмнө
Б.Энхбаяр: Өчигдөр болсон Р.Базараагийн баривчлагааг би мэдэхгүй, би БЗД-т нэр дэвшинэ 10 цагийн өмнө
Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж байна 10 цагийн өмнө
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ 10 цагийн өмнө
“Дүнжингарав”-ын уулзварын дэлбэрэлтийн улмаас 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирсныг тогтоожээ 12 цагийн өмнө
Ой, хээрийн түймрийн 29 удаагийн дуудлага бүртгэгдэж, 70172 га талбай түймэрт өртжээ 12 цагийн өмнө
“Улаанбаатар смарт карт” компанийг АТГ-т шалгуулна 12 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ Пүрэв гарагт олгоно 13 цагийн өмнө
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж байна 13 цагийн өмнө
Хоёр найз: Хар нялхаасаа нөхөрлөж, нарийн боовчид болсондоо баяртай байдаг 14 цагийн өмнө
А.Оюун-Эрдэнэ: Төрчихөөд 10 хоноод хичээлдээ ороход “Хөхөө шиг ээж” гэж шүүмжилдэг байсан, тэр үед би бүхнийг амжуулах гэж чадлаараа хичээсэн 14 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна 14 цагийн өмнө