ХҮНИЙ ЭД ЭСЭД ХАЛДВАРЛАХДАА ХУВИРАН ӨӨРЧЛӨГДДӨГ, ЭМЭНД ТЭСВЭРТЭЙ ДОХ-ЫН ШИНЭ ВИРУС ИЛЭРЧЭЭ


Сүүлийн арван жилийн хугацаанд тус улсад ДОХ-ын халдвартай хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн бол дэлхий дахинаа ХДХВ/ДОХ-ын халдвараар өвчлөгсдийн тоо эсрэгээрээ буурсаар байна. НҮБ-аас Филиппин улсад хийсэн судалгаагаар ХДХВ/ДОХ-ын халдвараар өвчлөгсдийн тоо 2010 оноос хойш 140 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Эрдэмтэдэнэ өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж буй шалтгааныг эмэнд тэсвэртэй, хүний дархлааг шууд дарангуйлах АЕ төрлийн шинэ вирустэй холбон тайлбарлаж байна. Дэлхий нийтэд, ялангуяа барууны орнуудад ДОХ-ын В төрлийн вирусээр халдварлан өвчлөгсөд олон байдаг бол уг шинэ төрлийн вирус нь АЕ төрлийнх буюу ямар ч эм, тарианд тэсвэртэй байна.

Өөрөөр хэлбэл ДОХ-ын өвчнөөр өвчилсөн тохиолдолд АЕ вирус нь хүний эд эсэд халдварлахдаа хувиран өөрчлөгддөг аж. Энэ талаар Филиппиний Их сургуулийн Биотехнологи, Молекул Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Эдсел Селвана Германы "DW" сувагт өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Тэрбээр мөн "ХДХВ-ийн энэ шинэ төрлийн вирусын халдвар авсан хүмүүс ихэвчлэн залуу хүмүүс байгаа бөгөөд АЕ вирус нь хүний биед маш хурдацтай хувирч, эд эсэд нэвтэрч байгааг харж болно. Бид ХДХВ-ийн АЕ төрлийн вирусыг судлахгүйгээр, үүнийг олж мэдэхгүйгээр ДОХ-ыг эмчлэх асуудлыг ярих боломжгүй. Тиймээс дэлхий дахин үүнд анхаарлаа хандуулах шаардлагатай гэдгийг онцолмоор байна" нэмж хэлжээ.

2006 оны байдлаар Филиппинд ДОХ-ын халдвартай 5000 хүн амьдарч байна гэсэн судалгааны дүн байдаг бол 2016 онд 56 мянга болон нэмэгдсэн талаар НҮБ судалгаандаа дурьдсан байна.

Сүүлийн жилүүдэд ДОХ-ын вирусын халдвар авч, оношлогдсон хүмүүсийн тоо тус улсад эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд 2016 онд шинээр халдвар авсан 10 мянган тохиолдол бүртгэгджээ. Энэ нь Ази, Номхон далайн бүс нутагт ХДХВ/ДОХ-ын вирусын халдвар хурдацтай өсч буйг харуулж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Автобусанд засвар хийж байсан иргэн дарагдаж, эмнэлэгт хүргэгджээ 1 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт цас их хэмжээгээр орсны улмаас зам хаагджээ 1 цагийн өмнө
"Суррон унадаг хоёр найз маань 18 нас хүрээд унаасай, тэгэхгүй бол аюултай харагдлаа" 1 цагийн өмнө
Улаанбаатарт 7 хэм дулаан, ялимгүй хур тунадас орно 1 цагийн өмнө
С.Мөнхбаяр: Охидыг минь дайрсан согтуу жолоочийн согтолтын зэргийг тогтоосон баримт үерт урсчихлаа гэж хэлсэн 16 цагийн өмнө
СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа 17 цагийн өмнө
ХЭҮК: СУИС-д өнгөрсөн жил зөвлөмж хүргүүлсэн, цөөн хэдэн ангид нь дээрэлхэлт байна 18 цагийн өмнө
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ 19 цагийн өмнө
Т.Доржханд: Намайг жагсаалтад орох эсэхийг нам шийднэ, 160 гаруй хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн 19 цагийн өмнө
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 22 цагийн өмнө
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй 22 цагийн өмнө
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 22 цагийн өмнө
Ерөнхийлөгч төрсөн дүүгээ өөрийн тойрогтоо “сойж” байна 23 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц бол хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө оруулалттай БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ Өчигдөр
Б.Булган: Анх удаа байранд амьдрах гэж байна, биднийг түшиж өгсөн ард түмэндээ маш их баярлалаа Өчигдөр
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ Өчигдөр
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ Өчигдөр
Зарим нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна Өчигдөр
Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна Өчигдөр
Д.Ганбат: МАН-ын нэр хүнд унаад дууслаа, олны танилуудаар сурталчлуулаад ч фенүүд нь хүлээж авахгүй байна Өчигдөр