Сүхбаатар аймгийн ИТХ өчигдөр /03.12/ хаалттай хуралдаж, аймгийн Засаг дарга З.Энхтөрийн үйл ажиллагааг хангалтгүй гэж үнэлэн огцруулсан байна. Тус аймгийн ИТХ-ын 32 төлөөлөгчийн олонх буюу нийт 20 төлөөлөгч аймгийн Засаг дарга З.Энхтөрийг огцруулахын дэмжжээ. Хуралдаанаар үргэлжлүүлэн аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг нээлттэй хэлэлцэж, 2004-2008 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэцогтын нэрийг дэвшүүлсэн байна. Улмаар ИТХ-ын олонхийн саналаар Р.Эрдэнэцогтыг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар тогтжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна