Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулсан. Яг одоо баруун чиглэлд буюу Увс аймгийн нутаг А-1702, А-16, A-18 чиглэлийн автозам дагуу цас орж, цасны зузаан 20-35 см болоод байна. Хойд чиглэлд буюу Дархан - Сүхбаатар - Алтанбулаг чиглэлийн автозамд явган шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал, мөн замын гадаргууд нимгэн мөсөн бүрхүүл тогтож, халтиргаа гулгаатай үүсчээ. Иймд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож буй эрхэм жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд эрсдэл учруулахгүйн тул анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна