ЗАСГИЙН ГАЗАР ЦАХИМ ШИЛЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ ТӨСЛИЙГ ИРЭХ ОНООС ХЭРЭГЖҮҮЛНЭ


"Төрийн цахим шилжилт" сэдэвт хэлэлцүүлэг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Төрийн ордонд боллоо.

Хэлэлцүүлэгт төр, банк, санхүү, үүрэн холбооны оператор компанийн төлөөлөл оролцон мэдээллийн технологийн тусламжтайгаар улсаа хөгжлийн шинэ шатанд гаргах, үүний тулд төрийн бодлого, стратеги ямар байх болон оновчтой шийдлийн талаар ярилцлаа. Мөн суурь мэдээллийн систем, цахим албан хэрэг хөтлөлт, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн ажил, цахим шилжилт хийснээр иргэд, аж ахуйн нэгжид ямар ашигтай талаар хэлэлцэв.

Хэлэлцүүлгийг Мэдээлэл, харилцаа холбооны бодлогын зөвлөлийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нээж үг хэлэв.

Тэрээр "Монгол Улсын Засгийн газар мэдээллийн технологийн тусламжтай хэрэгжүүлэх шинэчлэл, хөгжлийн шинэ шатанд гарах, хүрэх арга замаа "Цахим шилжилт" гэж товчоор нэрлэсэн. "Цахим шилжилт" стратегийг Засгийн газар өөрөөсөө, төрийн байгууллагуудаас эхэлж, ирэх жилээс төсөл хэрэгжүүлнэ. Үр дүнд нь иргэд төрийн үйлчилгээний ихэнхийг цахимаар авдаг болж, энэ хэрээр авлига, хээл хахууль, хүнд суртал арилна. Төр иргэддээ ил тод, шударга, шуурхай үйлчилж, тэдний төлөө гүйх ёстой" гэлээ.

Өнгөрсөн он жилүүдэд Засгийн газраас цахим шилжилт хийх бэлтгэлээ хангаж, суурийг нь бүрдүүлсэн ч иргэд, олон нийтийн хүсэн хүлээж байгаа үр дүнд хүрээгүй байна. Иргэд төрийн үйлчилгээ авахын тулд тухайн байгууллагад заавал очдог, энэ хэрээр цаг хугацаа зарцуулж, үйлчилгээнд нь бухимдан, сэтгэл дундуур байх хандлага багагүй бий.

Мэдээллийн технологийг төрийн үйлчилгээндээ нэвтрүүлж амжилт олсон орнуудыг Гүрж, Эстони, БНСУ, Сингапур тэргүүлдэг байна. Дээрх улс иргэн төвтэй төрийн цахим үйлчилгээ бий болгосноор авлига, хээл хахуулийг эрс бууруулж, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлж, өрсөлдөх чадвараа дээшлүүлжээ.

Манай улсын цахим хөгжлийн индекс дэлхийн дунджаас дээш гарч чадахгүй, зарим жил буурах хандлагатай учир Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган "Мэдээлэл, харилцаа холбооны бодлогын зөвлөл" байгуулж, даргаар нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг томилсон юм. Энэ зөвлөл төрийн үйлчилгээг иргэн төвтэй, нэг цэгээс авах боломжийг бүрдүүлэх, цахим шилжилттэй холбоотой зорилтыг хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, мэдээллийн технологийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 5 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 6 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 7 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 7 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 8 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 8 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 8 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 9 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 9 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 9 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 10 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 11 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 12 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 13 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 13 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 14 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 14 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 14 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 15 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа Өчигдөр