Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх дулааны хоёр шугамаас хоёр хүний цогцос олджээ. Тодруулбал тус дүүргийн дөрөвдүгээр хороонд дулааны шугамын худгаас цогцос олджээ. Тодруулбал хүний цогцос байна гэсэн мэдээллийг нэгэн иргэн онцгой байдлын албанд өгчээ. Дпуудлагын дагуу өчигдөр өдрийн 16:32 цагт Нийслэлийн Аврах ангийн таван алба хаагч 4.5 км зам туулан 16:43 цагт очиж 07 минут ажиллаж цогцсыг гаргаж иржээ. Ингэхэд нас бараад удаж муудсан, нэр, насыг тодорхойлох боломжгүй эрэгтэй хүний цогцос байжээ. Тиймээс цогцсыг тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Мөн дүүргийн 15 дугаар хороонд дулааны шугамын худгаас өчигдөр 17:25 цагт ажиллаж иргэн 50 настай эрэгтэй С-ийн цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Б.Мөнхзаяа
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна