НББСШУ-НЫ БАЙНГЫН ХОРООНООС ДЭМЖСЭН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА


2017 оны Hамрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 16 удаа хуралдаж, 11 хууль, Улсын Их Хурлын 5 тогтоол, Байнгын хорооны 10 тогтоол, хяналт шалгалтын 4 тайлан болон бусад асуудлыг хэлэлцсэн бөгөөд хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 57 удаа хуралдсан байна.

Хэлэлцэх эсэхийн 11 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай 3 санал, дүгнэлт Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай 1 танилцуулга, анхны болон эцсийн хэлэлцүүлгээр 58 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж санал хураалгажээ. Ингээд тус байнгын хорооноос дэмжиж ажилласан Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцуулж байна.

Засгийн газраас Улсын Их Хуралд 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн "Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурал 2018.01.11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа.

Засгийн газраас Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хурал 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталсан билээ. Тус хуулиар Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, ардын болон гавьяат цолтон, төрийн шагналт, төрийн соёрхолт, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан 1990-1992 оны Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох бөгөөд нэмэгдлийн хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно гэж заасан байна.

Монгол Улсын 2018 оны төсвийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багцад дээрх алдар цолтон ахмад настанд нэмэгдэл, хөнгөлөлт олгоход зориулж 6.4 тэрбум төгрөг батлагдав. Одоогийн сар бүр авч байгаатай ижил хэмжээгээр авах тул төсөвт нэмэлт хөрөнгө шаардагдахгүй юм.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Улсын Их Хурлын тогтоол:

Улсын Их Хурал Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай тогтоолыг 2017.12.15-ны өдөр хэлэлцэн баталлаа.

Тогтоол батлагдсанаар эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх, эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийн эрх, ашгийг хамгаалах, цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, үндэсний зөвлөл хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзлээ.

Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд Засгийн газрыг төлөөлөх гишүүдийн талаарх саналаа Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус Байнгын хороонд ирүүлж.

Байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Засгийн газрыг төлөөлөх гишүүн Баттогтохын Чойжилсүрэн, Нямтайширын Номтойбаяр, Аюушийн Цогцэцэг нарыг чөлөөлөх, Чимэдийн Хүрэлбаатар, Содномын Чинзориг, Даваажанцангийн Сарангэрэл нарыг томиллоо.

Мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Эрүүл мэндийн сайд Даваажанцангийн Сарангэрэл томилогдлоо.

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Энэ тогтоолыг 2018.02.02-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар баталлаа. Тус тогтоолд Улсын Их Хурлын гишүүн Самандын Жавхланг Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж Улсын Их Хурлын гишүүн А.Ундрааг дэд хорооны гишүүнээр сонголоо. Бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон тул Дэд хорооны даргыг сонгох, чөлөөлөх тогтоолыг тус Байнгын хороо гаргаж Дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Агваанлувсангийн Ундрааг сонгож, Улсын Их Хурлын гишүүн Содномын Чинзоригыг Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 3 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 4 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 4 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 5 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 5 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 6 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 6 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 7 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 11 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 11 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 11 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 11 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр