ХОТЫН ДАРГА С.БАТБОЛД ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД АНУ-ЫН ДЕНВЕР ХОТОД АЙЛЧЛААД ИРЖЭЭ


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Денвер хотын захирагчийн урилгаар тус хотод айлчиллаа. Айлчлалын үеэр хотын захирагч нар уулзаж хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.


Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд халуун дотноор хүлээн авч, цаг зав гарган уулзаж байгаад Денвер хотын захирагчид талархал илэрхийлээд "Улаанбаатар, Денвер хотууд анх 2001 онд Ах дүүгийн харилцааг тогтоосон. Түүнээс хойш хоёр хотын найрсаг хамтын ажиллагаа маань өнөөг хүртэл өргөжин тэлж байгаад бид баяртай байна, мөн цаашид ч энэ харилцаа улам тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр хот цаг уур, газарзүйн байршлын хувьд ижил төстэй. Иймд хоёр хотын хооронд байгаль орчин, нийтийн тээврийн чиглэлээр харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх саналтай байна. Түүнчлэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын мэргэжилтнүүдийн чадварыг дээшлүүлэх, иргэдэд үзүүлж буй үйлчилгээг сайжруулах хүрээнд мэргэжилтэн солилцооны хөтөлбөрийг харилцан хэрэгжүүлэх саналтай байна" гээд Денвер хотын захирагчийг тааламжтай цагтаа Улаанбаатар хотод айлчлахыг урив. Денвер хотын захирагч Майкл Ханкок 2015 онд Улаанбаатар хотод айлчилж байснаа дурсаж найрсаг халуун дотноор хүлээн авч байсанд талархал илэрхийлээд "Анх Денвер хотын захирагчаар сонгогдох тухайн мөчид Улаанбаатар хотын төлөөлөгчид намайг дэмжиж дэргэд минь байсан. Хотын захирагчаар сонгогдсоны дараа анх удаа Монгол Улсад айлчилж байсан нь одоог хүртэл надад сайхан дурсамж болж үлдсэн. Өнөөдөр эрхэм хотын захирагч тантай уулзаж байгаадаа баяртай байна. Денвер хот сүүлийн жилүүдэд хурдтай хөгжиж байна. Нисэх онгоцны буудлаа өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд тухайн орчинд шинэ дагуул хот бий болгох, шинэлэг инновацийг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Мөн нийтийн тээврийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж байна. 2 жилийн өмнө Денвер хотын төвийг нисэх онгоцны буудалтай холбох галт тэрэгний шугам сүлжээ байгаагүй, харин өнөөдөр бий болсноор замын түгжрэлийн асуудлыг бид шийдэж чадсан. Байгаль орчныг хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалагч нарыг дадлагажуулах хөтөлбөрийг бид Япон улстай хамтран хэрэгжүүлдэг. Энэ чиглэлээр бид өөрсдийн туршлагаас хуваалцаж, хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломжтой" гээд Улаанбаатар хотод урьсан явдалд талархал илэрхийллээ. Нийслэлийн Засаг дарга тэргүүтэй төлөөлөгчид айлчлалын хугацаанд Улаанбаатар-Денвер эгч дүүсийн холбоо, Денверийн Ботаник цэцэрлэгт хүрээлэн, Колорадо Денверийн Их сургууль, Үндэсний мал аж ахуйн барууны цогцолбор, "Кюр" төсөл, Денвер хотын нийтийн тээвэр, байгаль орчны газар болон Денвер хотын тогтвортой хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай тус тус танилцсан юм.

О.Шүрэнцэцэг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа 9 цагийн өмнө
Б.Энхбаяр: Гэрээний дагуу сонгуулиар МАХН-д 30 хувийн квот олгоно уу гэсэн саналаа тавьсан 10 цагийн өмнө
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно 11 цагийн өмнө
Э.Батшугар:Баялагийн сангаар дамжуулж өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломжтой 11 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 11 цагийн өмнө
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон бүх эрх зөрчигдөж байна 11 цагийн өмнө
Гадаадын иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх зөрчил эрс нэмэгдэж байна 12 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд зочид буудлуудын орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай 12 цагийн өмнө
Н.Энхбаяр: Намайг баривчлах даалгаврыг Ц.Нямдорж өгч байсан гэж сүүлд Ц.Элбэгдорж хэлсэн 13 цагийн өмнө
Г.Ариунбуян: Намайг хариуцлага хүлээ гэвэл хүлээхэд бэлэн 13 цагийн өмнө
“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орон нутгийн форум-2024” Булган аймагт 14 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна 14 цагийн өмнө
Их сургуулиудыг орон нутгийн нээлттэй боловсролын төв болгох эхлэл тавигдлаа 14 цагийн өмнө
Парис-2024 олимп эхлэхэд 100 хоног үлдээд байна 14 цагийн өмнө
“Би 28-хан насандаа сав, үрийн хоолойгоо авхуулчихлаа, маш их гомдолтой байна” 15 цагийн өмнө
Х.Ганхуяг: Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулснаар 4,5-5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн 15 цагийн өмнө
О.Батнайрамдал: Удахгүй шийдвэр гаргах түвшинд ажиллах үеийнхнийг тэс өөрөөр төсөөлдөг 16 цагийн өмнө
ЦЕГ: Осол гаргасан эмэгтэй жолооч эрүүл байсан, нэг хүүхэд газар дээрээ амиа алдсан 17 цагийн өмнө
Явган хүний замыг чөлөөлж байна 17 цагийн өмнө
Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана 17 цагийн өмнө