Нью-Йоркт ажиллаж амьдарч буй балетчин, Монголын балетын хөгжил сангийн тэргүүн, Монгол Улсын Соёлын элч Д.Алтанхуяг ирэх тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 2-ны өдрүүдэд Монголдоо Олон улсын балетын уралдаан зохион байгуулахаар болжээ. Уралдаанд оролцогчдын мэдүүлгийг энэ сараас тавдугаар сар хүртэлх хугацаанд авч, оролцох балетчдыг бүртгэж, нэгдсэн зохион байгуулалт хийж эхлээд буй юм байна. Тэрбээр энэ тухай зараа дэлхийд түгээгээд удаагүй ч Япон, БНСУ, Сингапур, БНХАУ, ОХУ, Бразил, Америкаас балетчид холбогдож, оролцох хүсэлтээ илэрхийлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна