АНУ-ын Флорида мужийн Майами хотод шинээр байгуулсан явган хүний гүүр саяхан нурснаас хэд хэдэн хүний амь үрэгдэж, найман автомашин дарагдаад байгааг орон нутгийн хэвлэл мэдээлжээ. Яг хэдэн хүн амиа алдсан болон бэртэж гэмтсэн тоог гаргаагүй байгаагаа албаныхан мэдэгдсэн байна. Сүүлийн байдлаар найман хүнийг эмнэлэгт хүргээд байгаа гэнэ. Найман эгнээтэй авто зам дээр нурсан бетон гүүрний нурангин доороос хүмүүсийг аврах ажиллагаа ид явагдаж байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна