Орост, Якутскийн нисэх буудал дээрээс хөөрсөн ачааны онгоцноос 9 тонн алт унасан байна. Онгоц дөнгөж хөөрснийхөө дараа золтой л сүйрчихээгүй аж.Тэнд юу тохиолдсон нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд онгоцны зарим хэсэг газарт унасан бололтой, өөрөөр хэлбэл, Ан-12 онгоцны ачааны хэсэгт эвдрэл гаран салж унажээ.
"Якутчууд аа, ау, сэрцгээ. Зугаалахаар явцгаая! Өнөөдөр хөөрсөн Ан-12 онгоцны ачааны хэсэг эвдэрч, 9 тонн алт гоожчихож. Одоо тэднийг нислэгийн талбай болон ойр орчмын бут сөөгөн дотроос цуглуулж байгаа гэнэ" хэмээх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр түгээд байна.Уг ачааны онгоц нийтдээ 10 тонн алт болон цагаан алт ачиж явсан гэнэ.
"Одоогоор Якутскийн нисэх буудал болон ойр орчмоос нь 172 алтан гулдмай олоод байна. Нэг гулдмай нь 20 кг жинтэй. Онгоцны бүхээгт нийтдээ 21 тэрбум 600 сая рублээр үнэлэгдэх алт байсан" гэж мэдээлэлд дурдсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна