ОРГОДОЛ ЭТГЭЭД БУСАДТАЙ БҮЛЭГЛЭН ХАР ТАМХИ БОРЛУУЛЖ БАЙЖЭЭ
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид мансууруулах үйлчилгээтэй хогийн олсны ургамал буюу каннабисыг түүж бэлтгэн өөр төрлийн бодис боловсруулан нийслэл хотод бусдад зарж борлуулдаг эрхэлсэн тодорхой ажилгүй, 35 настай, эрэгтэй Монгол Улсын иргэн Г-г энэ сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, биедээ авч авсан мансууруулах төрлийн бодисыг нь эд мөрийн баримтаар хураан авчээ.
Үүнээс гадна 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.3.4, 192.3.5 зүйл ангиар чанга дэглэмтэй хорих ангид 10 жил 1 сарын хорих ял шийтгэгдэж, шүүхээс оргон зайлсан ялтан Я болон түүний хамсаатан долоон этгээдэд холбогдох хэргийг илрүүлэн шалгаж байна. Тэднийг хар тамхи, мансууруулах бодис худалдаалж байсан үйлдэл дээр нь 2018.03.13-14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж ICE буюу мөс, баруун европын улсаас оруулж ирсэн гашиш буюу шавар, экстази зэрэг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг эд мөрийн баримтаар хураан авч, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна