Ашигт малтмалын тухай хуульд 2017 оны арваннэгдүгээр сард өөрчлөлт орсон. Хуульд өөрчлөлт орохоос өмнө ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар, нөгөө нь сонгон шалгаруулалтын журмаар буюу тендерийн журмаар олгодог байсан. 2017 оны арваннэгдүгээр сарын өөрчлөлтөөр өргөдлийн журмаар олгох асуудал хуулиар байхгүй болсон учраас зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгох хуулийн зохицуулалттай байгаа. Удахгүй аймаг орон нутгаас сонгон шалгаруулалтын талбайн санал аваад, удахгүй сонгон шалгаруулалтын ажил эхлэх юм байна. Засгийн газар сонгон шалгаруулалтын журмаар олгох талбайг баталдаг. Хуулийн дагуу Засгийн газар хил хязгаараа баталсны дараа орон нутгаас, өөрөөр хэлбэл аймаг нийслэлийн иргэдийн хурлаас санал авдаг. Энэхүү ажил явагдаад дууссан. Харин одоо аймгаас ирсэн саналыг нэгтгээд сонгон шалгаруулалтын талбайг олгох ажлаа зохион байгуулах гэж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна