Замын цагдаагийн газраас том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20 хүртэл даац хэтрүүлсэн эсэхийг нь шалгах ажил эхлүүлж байгаагаа мэдэгдлээ. Том оврын тээврийн хэрэгсэл бүрт өөрийн гэсэн стандарт гэж бий. Тэр стандартаасаа илүү гаргаж өндөрлөгөө хийж ачаа ачсан сэжиг бүхий тээврийн хэрэгслүүдийг замын цагдаагийн албанаас зориулалтын пүү дээр хэмжиж, улмаар хариуцлага тооцоод явах аж. Зөрчил гаргасан тохиолдолд тухайн жолоодож буй том оврын ачааны машин хувийнх уу эсвэл албан байгууллагынх уу гэдгээс шалтгаалж хариуцлага тооцоод явна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна