Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна, Монгол Улсын гавьяат тамирчин Харүмафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслолын товыг зарлалаа. Тэрбээр ирэх есдүгээр сарын 30-нд Токио хотын Кокүгиканд самурайн үс /магэ/ авах буюу бөхийн замналаа дуусгаж буйг илтгэсэн ёслолоо гүйцэтгэхээр болжээ. Энэ өдөр Харүмафүжи Д.Бямбадорж сүүлчийн удаа дэвжээнд гарч, "ёкозүна дохё-ири" ёслолыг хийх юм. Түүнийг зодог тайлсны дараа Исгэхама дэвжээнд ояката болно гэсэн яриа ч гараад байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна