Швейцарийн Ерөнхий прокуророос С.Баярцогт өөрийн данснуудын нэгээр Рио Тинтогоос 10 сая ам.доллар авсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм. 2008 оны есдүгээр сард буюу С.Баярцогтыг Сангийн сайдаар томилогдсон үед түүний дансанд 10 сая ам.доллар нэрийн дансанд нь шилжиж орж ирсэн байна.
Тэгвэл Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь С.Баярцогтын 9.2 сая ам.доллартай холбогдох эрүүгийн хэргийг Швейцарь улсын холбооны прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хэргийг прокурорын хяналт дор шалгаж байна. С.Баярцогт энэ асуудалдаа тайлбар хийхээр болсон хэвлэлийн бага хурлыг та бүхэндээ шууд дамжуулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна