МОНГОЛ, ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХУРАЛДААН БОЛЛОО


Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны наймдугаар хуралдаан өнөөдөр /2018.03.21/ Төрийн ордонд боллоо.

Хамтарсан хуралдааныг Монголын талаас Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Туркийн талаас Шадар сайд Хакан Чавушолу нар тэргүүлэн оролцсон юм. Энэ удаагийн хуралдаанаар Монгол, Туркийн эдийн засаг, худалдаа хөрөнгө оруулалтын харилцааны нөөц бололцоог ашиглах, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд хоёр тал онцгой анхаархаар тохиролцжээ.

Мөн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Туркийн Гадаад эдийн засгийн харилцааны зөвлөл, Туркийн экспорлогчдын нийгэмлэг, худалдааны танхимын холбоодтой хамтарч ажиллахаар боллоо. Энэ хүрээнд хоёр талын хамтарсан хуралдааныг энэ онд зохион байгуулж, чөлөөт бүс байгуулах туршлага хуваалцах чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.

Хуралдааны төгсгөлд ярилцан тохирсон асуудлыг тусгасан протоколд төлөөлөгчдийн тэргүүн нар гарын үсэг зурлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 7 минутын өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 минутын өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 15 минутын өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 15 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 17 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 17 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 17 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 18 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 18 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 18 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 19 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 23 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна Өчигдөр
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр