ОРГАНИК ХҮНСИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭНЭ


Органик хүнсийг улсын бүртгэлд бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам"-ын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр /2018.03.21/ болж байна. ХХААХҮЯ, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, Дэлхийн банкны экспортыг дэмжих төсөл хамтран зохион байгуулж буй цуврал хэлэлцүүлэгт хүнсний үйлдвэрлэл эрхлэгч, ТББ, эрдэмтэн судлаачид оролцож байна. Хэлэлцүүлгийн үеэр зохион байгуулагчдын зүгээс дээр дурдсан журмын төслийн заалт тус бүрээр оролцогчдын саналыг авч, төсөлд тусгаж байлаа.

Хүнсний тухай, Органик хүнсний тухай хуулиудын хэрэгжилтийг хангахад Органик хүнсийг улсын бүртгэлд бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам чухал ач холбогдолтой юм. Уг журам батлагдсанаар органик хүнсийг улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагаа нь бодит байдалд нийцсэн, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй, хүнд суртлаас ангид байна. Мөн "органик", "байгалийн гаралтай", "байгалийн гаралтай цэвэр" гэсэн монгол, гадаад хэл дээрх лого бүхий дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнийг бүртгэлд хамруулж, хуурамч хаяг шошготой, органик хүнсэнд байх шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татах нөхцөл бүрдэнэ.

Түүнчлэн хэрэглэгчид зах зээлээс органик бүтээгдэхүүнийг сонгохдоо шошгод байрлах бүртгэлийн дугаар, QR кодоор дамжуулж, хаана, хэзээ, ямар аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн, ямар шаардлага хангасан бүтээгдэхүүн гэдгийг таньж, сонголтоо хийхэд илүү хялбар болно.

Одоогоор органик хүнс үйлдвэрлэхэд шаардлагатай үйлдвэрлэлийн бүхий л журам батлагдсан байна. Тиймээс 2018 онд Органик хүнсийг бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам батлагдсанаар хууль, журмын хүрээнд органик хүнс үйлдвэрлэх эрх зүйн орчин бүрэн бүрдэж байна гэж ХХААХҮЯ-ны Органик хүнсний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Тунгалаг хэллээ. Үүнээс гадна энэ онд Хүнс, хөдөө, аж ахуйн яамнаас органик хүнсний баталгаажуулалт, бүртгэлийн сан үүсгэж, organicmongol.org цахим хуудсыг нээн, Органик хүнс үйлдвэрлэгчдийн үндэсний III чуулган, сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа хэлэлцүүлгийн үеэр мэдээлсэн юм.

Хэлэлцүүлгийн хоёр дахь хэсэгт Дэлхийн банкны экспортыг дэмжих төслөөс "Органик үйлдвэрлэлд шилжих хүсэлтэй, экспортын зах зээлд гарахаар бэлтгэж буй компаниуд Экспортыг дэмжих төсөлд хамрагдах боломж" сэдвээр холбогдох албаны хүн танилцуулга хийнэ. Уг төсөл нь уул уурхайн бус салбарыг дэмждэг бөгөөд органик хүнс үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжид 100 мянган ам.доллар хүртэл буцалтгүй тусламж үзүүлдэг. Хэлэлцүүлэг үргэлжилж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
126: Нэгдүгээр тойргийг өнгөлөх МАН-ын шинэ, залуу улс төрч Сугаржавын Далхаасүрэн 14 цагийн өмнө
126: АН-ын дэд дарга, Хуульч О.Алтангэрэл УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт хүч үзнэ 14 цагийн өмнө
126: Улс төр дахь шинэ өнгө Ганбямбын Дөлгөөн 14 цагийн өмнө
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа 15 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бордюр яриад байгаа хүмүүст хэлэхэд, шинжлэх ухааны үндэслэлгүй шүүмжилдгээ боль, ажил хийхээр хийлээ гэнэ 15 цагийн өмнө
"Саанжий, Мөөнжий шидэт чулууны эрэлд" хүүхдийн жүжиг 4 сарын 20-нд “UB palace”-д тоглогдоно 15 цагийн өмнө
Б.Дэлгэрсайхан: Түгжрэлийг бууруулахад ам өгч чадахгүй, ажиллаж л байна 15 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 16 цагийн өмнө
Содон хорооллын иргэд, Нийслэлийн автозамын хооронд маргаан үүсээд байна 17 цагийн өмнө
М.Оюунчимэг: Энэтхэгээс шаардлага хангахгүй нүдний дусаагуурыг оруулж ирээд хүчээр нийлүүлсэн нь тогтоогдсон байна 17 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Кембриджийн, ОУ-ын хөтөлбөртэй гэж байгаа ч сертификат аваагүй, хөтөлбөрөө бүртгүүлээгүй сургуулиудыг шалгана 17 цагийн өмнө
А.Цогцэцэг: Эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлж эх орондоо валют оруулж ирэх боломжтой 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчид бүртгэнэ 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: Зам засахаар заслаа, засахгүй болохоор зассангүй гэдэг, улстөрийн зорилготой шүүмжлэхээ болих хэрэгтэй 18 цагийн өмнө
Монгол банк: "Хар жагсаалт"-д бүртгэлтэй иргэд, ААН-ийг өршөөлд хамруулсан нь сонгуулийн шоу биш 19 цагийн өмнө
Бага, дунд ангийн сурагчдад долоо хоногийн гурван өдөр сүү өгөх хөтөлбөр ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 20 цагийн өмнө
Б.Сэмжидмаа: Азийн Тийболын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдадаа амжилт хүсье 21 цагийн өмнө
СХД-ийн 78 цэцэрлэг: Хонины ноосон гутал нь хүйтэнд дулаан, халуунд сэрүүн онцлогтой байдаг 21 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдана 21 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хурадаанаар хэлэлцэх асуудлууд 22 цагийн өмнө