Ш.Батхүүгийн нь Стандарт банкнаас Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар төмөр замыг барьцаанд тавьж зээл авсан. Мөн арилжааны хоёр ч банкийг хулхидсан гэх маргаан хууль, шүүхийн шатанд шалгагдаж буй. Ш.Батхүү нь Г.Алтангийн хүүд 50 тэрбум төгрөг төлж чадахгүй бол Төрийн банк төлөх тохироотой шүүх хурал өнөөдөр товлогдсон ч хойшлов. Төрийн банктай ижил хэлбэрээр "Голомт" банкнаас их хэмжээний мөнгө зээлсэн асуудал мөн хуулийн байгууллагат шалгагдаж байна. Энэ талаар бид Голомт банкнаас тодруулсан боловч хуулийн шатандаа яваа хэрэг учир ямар нэгэн мэдээлэл өгөхгүй хэмээн мэдэгдэж байгаа юм.
Б.ШҮРЭНЦЭЦЭГ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна