Хаврын цагт хачигт халдвар их гардаг бөгөөд хачигт халдвараас болж эрүүл мэнд, амь насаараа хохирох харамсалтай хэргүүд гардаг.Тэгвэл хачигт халдварын сэжигтэй хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ. Энэ сарын 16-ны байдлаар 13 аймгийн 46 сумд, Нийслэлийн таван дүүрэгт хачигт халдварын 142 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн нь лобарторийн шинжилгээгээр баталгаажээ.Тиймээс хээр талд явахдаа, ой модонд аялж зугаалахдаа толгойндоо байнга малгай өмсөх, урт түрүүтэй гутал өмсөх, өмссөн хувцсаа байнга шалгаж, сэгсэрч байхыг ЗӨСҮТ-ээс анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна