АЛТАНБУЛАГ" ЧӨЛӨӨТ БҮСИЙН АСУУДЛААР МОНГОЛ, ОРОСЫН АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО.


Монгол Улсын хойт хил дээрх эдийн засгийн чөлөөт бүс – "Алтанбулаг" 2014 онд нээгдэж, 2016 онд "Алтанбулаг Экспо" олон улсын форум, үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгуулж байсан бол сүүлийн үед үйл ажиллагаагаа эрчимжүүлэхэд нэлээд анхаарч байна.Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайдын Ажлын албасанаачлан Гадаад харилцааны яам, ОХУ-аас Монголд суугаа Худалдааны төлөөлөгчийн газартай хамтран Монгол, Оросын ажил хэргийн уулзалтыг "Алтанбулаг" чөлөөт бүсэд зохион байгууллаа.Уулзалтад ОХУ-ын Буриадын Засгийн газрын даргын эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч И.И.Зураев, ОХУ-ын Алс дорнодын бүс нутагт хөрөнгө оруулалт татах, экспортыг дэмжих "Алс Дорнод" агентлагийн төлөөлөгчид, Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ-ны ажилтнууд, Дархан хотод суугаа ОХУ-ын Ерөнхий консул, Монголтой олон жилийн уламжлалт харилцаатай Эрхүү мужийн Эдийн засгийн хөгжлийн яам болон ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Дорнод Сибирийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим, "Алтанбулаг" чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа ОХУ-ын зарим аж ахуйн нэгжийн төлөөлөл урилгаар оролцов.Манай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Шадар сайдын Ажлын албаны дарга, зөвлөхүүд, Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ, Барилга, хот байгуулалтын яам, МҮХАҮТ, Хил хамгаалах болон Гаалийн ерөнхий газрын төлөөлөл, Монгол Улсаас Улаан-Үдэд суугаа Ерөнхий консул, "Алтанбулаг" чөлөөт бүсийн удирдлага багтаж ажиллав.Ажил хэргийн уулзалтаар "Алтанбулаг" чөлөөт бүсийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, ойрын зорилт, хэтийн төлөв болон хөрөнгө оруулагчид, худалдаачид ямар давуу тал, хөнгөлөлтийг эдлэх боломжтой талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.Мөн Монголын талаас Ази,Европыг холбох олон улсын AH3 ангиллын хурдны авто зам, төмөр замын төв коридор зэрэг дэд бүтцийн томоохон төслийн маршрут "Алтанбулаг" чөлөөт бүсээр дамжин өнгөрөх давуу талуудыг оросын төлөөлөгчдөд тайлбарлахын сацуу тус чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийвэл бараа, бүтээгдэхүүнээ Made in Mongolia шошготойгоор Монголтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан Европын холбоо болон Японы зах зээлд нэн тааламжтай нөхцлөөр экспортлох боломжийн талаар мэдээлэл өгөв.Түүнчлэн "Алтанбулаг" чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд ОХУ-ын Хиагт боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, тухайлбал, тус бүсэд нэвтрэх тусгай гарц нээх, мөн Монгол-Оросын хамтарсан тээвэр, ложистикийн төвийг Алтанбулагт байгуулахад хамтран ажиллах санал тавьсныг ОХУ-ын төлөөлөгчид хүлээн авч дэмжиж буйгаа илэрхийллээ.Уулзалтын явцад Сэлэнгэ аймгийн хөрөнгө оруулалтын орчин, тус аймаг, "Алтанбулаг" чөлөөт бүсийн хамтын ажиллагааны талаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа мэдээлэл хийв гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна 10 минутын өмнө
Их сургуулиудыг орон нутгийн нээлттэй боловсролын төв болгох эхлэл тавигдлаа 36 минутын өмнө
Парис-2024 олимп эхлэхэд 100 хоног үлдээд байна 46 минутын өмнө
“Би 28-хан насандаа сав, үрийн хоолойгоо авхуулчихлаа, маш их гомдолтой байна” 1 цагийн өмнө
Х.Ганхуяг: Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулснаар 4,5-5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн 1 цагийн өмнө
О.Батнайрамдал: Удахгүй шийдвэр гаргах түвшинд ажиллах үеийнхнийг тэс өөрөөр төсөөлдөг 2 цагийн өмнө
ЦЕГ: Осол гаргасан эмэгтэй жолооч эрүүл байсан, нэг хүүхэд газар дээрээ амиа алдсан 2 цагийн өмнө
Явган хүний замыг чөлөөлж байна 3 цагийн өмнө
Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана 3 цагийн өмнө
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна 4 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 4 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраалаа 4 цагийн өмнө
Өнөөдөр: "Бэлтэс Мөрөн" ХХК-тай холбоотой шүүх хурал болно 5 цагийн өмнө
Зарим нутгаар бороо, нойтон цас орно 5 цагийн өмнө
126: Нэгдүгээр тойргийг өнгөлөх МАН-ын шинэ, залуу улс төрч Сугаржавын Далхаасүрэн 20 цагийн өмнө
126: АН-ын дэд дарга, Хуульч О.Алтангэрэл УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт хүч үзнэ 20 цагийн өмнө
126: Улс төр дахь шинэ өнгө Ганбямбын Дөлгөөн 20 цагийн өмнө
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бордюр яриад байгаа хүмүүст хэлэхэд, шинжлэх ухааны үндэслэлгүй шүүмжилдгээ боль, ажил хийхээр хийлээ гэнэ 21 цагийн өмнө
"Саанжий, Мөөнжий шидэт чулууны эрэлд" хүүхдийн жүжиг 4 сарын 20-нд “UB palace”-д тоглогдоно 21 цагийн өмнө