"Их эв нам"-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай З.Бат-Отгон нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцжээ.Дээд шүүхээс хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна. Уг нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна