АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ШИЙДЭЛТЭЙ ТАНИЛЦАВ



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "LG electronics" компанийн төв азийн ерөнхийлөгч ноён Чун Юн Джег өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга С.Мягмаржав, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацрал, LG Electronics төв оффисын Агааржуулалт халаалтын борлуулалтын газрын худалдааны менежер Сун Жин Гил, "LG Electronics"-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ж.Энхжаргал нар оролцов.Тус уулзалтын эхэнд "LG Electronics"-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ж.Энхжаргал "LG Electronics" компанийн ESS бүтээгдэхүүн, термо халаалт болон нарны зай хураагуурын тусламжтай хэрхэн нэг өрхийн дулаан, халаалт, цахилгааныг цогцоор шийдвэрлэх шийдлийн талаар танилцуулав."LG electronics" компанийн төв азийн ерөнхийлөгч ноён Чун Юн Дже "Улаанбаатар хотын агаарын бохирдлыг дэлхийд тэргүүлэгч "LG Electronics" компанийн шинэлэг технологийн тусламжтайгаар бууруулах, түүний хор хөнөөлийг багасгах тал дээр хамтран ажиллах шийдлээ танилцуулах, цаашид хамтран ажиллах талаар санал солилцох боломж олдсонд таатай байна. 35-40м2 талбай бүхий нэг өрх цогцоор нь буюу ESS бүтээгдэхүүн, термо халаалт болон нарны зай хураагуур авч хэрэглэхэд 9000-10000 ам доллар, зай хураагуурыг нь хасвал тал үнээр нь авах боломжтой. Олон өрхөд тавьбал бидний үнийн асуудлыг дахин ярилцаж болох юм. Та санхүүжилтийн асуудлыг Засгийн газартай хамтран иргэдэд урт хугацааны зээлийн хэлбэрээр өгөх боломжтой. Солонгос Улсын Засгийн газар мөн ийм замаар утааны асуудлыг шийдвэрлэж байсан" хэмээлээ.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Улаанбаатар хот агаарын бохирдлыг хэрхэн багасгах талаар идэвхтэй ажиллаж байна. Гаднын улс орнуудаас ч энэ чиглэлээр хамтарч ажиллах хүсэлт ихээр тавьж байгаа. Гэхдээ бидэнд тулгараад байгаа хамгийн чухал асуудал бол өрхийн амьжиргааны түвшинд тохируулах явдал юм. Миний хувьд та бүхний саналыг их сонирхож байна. Энэ чиглэлээр манай агаарын бохирдлыг бууруулах газартай хамтран ажиллаж, туршилт судалгаа хийж үзэх хэрэгтэй болов уу. Та бүхэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байна. Утааны асуудлыг шийдэхийн тулд зөвхөн цахилгаан, дулаан, халаалт шийдээд зогсохгүй айл өрхийн дулаан алдагдал зэрэг олон асуудлыг цогцоор шийдэх шаардлагатай" хэмээн онцлов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн 8 цагийн өмнө
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 8 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 9 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 10 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 11 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 12 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 12 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 12 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна Өчигдөр
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ Өчигдөр
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна Өчигдөр
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна Өчигдөр
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана Өчигдөр
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна Өчигдөр
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр