ЗОРИГ АГСАНЫ ГЭРГИЙ Б.БУЛГАН ТЕГ-Т БАЙЦААЛТ ӨГЧ БАЙНА
Зориг агсаны хэргийн захиалагч өнөөдрийг хүртэл илрээгүй байна. Түүнийг хөнөөсөн гэх Ц.Амгаланбаатарт 25 жил, Т.Чимгээд 24 жил, Б.Содномдаржаад 24 жил шүүхээс оноосон юм. Хэрэгтнүүд өнөөдөр ял эдэлж байна. Зориг агсаныг хөнөөсөн хэргийн цорын ганц гэрч нь түүний гэргий Б.Булган байгаа юм. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлснээр Б.Булган яг одоо Тагнуулын ерөнхий газарт байцаалт өгч байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна