Бөхийн өргөөнд тоглолтоо хийхээр төлөвлөж байсан дуучид өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, Монголын Үндэсний бөхийн өргөө битүүмжлэгдсэний улмаас тоглолтоо хийхээр төлөвлөж байсан тоглолтын товууд өөрчлөгдсөн тухай дуулгалаа . Энэ талаар дуучин П.Идэржавхлан МҮЭСТО-нд дөрөвдүгээр сарын 25, 26-нд, дуучин Б.Батболд МҮЭСТО-нд дөрөвдүгээр сарын 23, 24-нд тоглохоор болсон тухайгаа мэдээлж, үзэгч сонсогч түмнээсээ хүлцэл өчив. Мөн тэд тоглолтын өөрчлөлт уран бүтээлчдээс шалтгаалаагүй гэдгийг ойлгоорой хэмээн хүслээ. Дуучин П.Идэржавхлан хэлэхдээ "Уран бүтээлч бид тоглолтоо долоо хоногийн өмнөөс товлоод хийчихдэггүй. Бүтэн жилийн өмнөөс товлож зарладаг. Бөхчүүдийн маргаантай байдал, бөхийн өргөөний үйл ажиллагааг зогсооход хүрлээ. Миний тоглолтын реклам сурталчилгаа аль хэдийн цацагдчихсан байсан боловч биднээс үл шалтгаалах асуудлаас болж хойшлоод байна" гэж тэрээр онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна