250 САЯ ЮАНИЙН ХАМТЫН САНХҮҮЖИЛТИЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА


БНХАУ-ын Бээжин хотноо энэ оны 4-р сарын 11-ний өдөр зохион байгуулагдсан Монгол - Хятадын бизнес форумын үеэр Худалдаа, хөгжлийн банк нь БНХАУ-ын Баошанг банктай "250 сая юанийн хамтын санхүүжилтийн зээл"-ийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Уг гэрээ нь Монгол - Хятад хоёр улсын арилжааны банкуудын хооронд байгуулагдаж буй анхны хамтын санхүүжилтийн зээлийн гэрээ болохын хувьд өндөр ач холбогдолтой бөгөөд Монгол улсад хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

Баошанг банк нь ӨМӨЗО-ны хамгийн анхны арилжааны банк бөгөөд Бугат хотноо 1998 онд Баотоу арилжааны банк нэртэйгээр байгуулагдаж, улмаар 2007 онд Баошанг банк болон нэрээ өөрчилж байжээ. Худалдаа, хөгжлийн банк нь тус банктай 2010 оноос эхлэн төлбөр тооцоо, банк хоорондын зээл болон худалдааны санхүүжилтийн зээлийн чиглэлээр хамтран ажиллаж байна.

Олон улсын нэр хүнд бүхий 150 гаруй банк санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, найдвартай байдал, санхүүгийн чадамжаараа олон улсад үнэлэгддэг Худалдаа, хөгжлийн банк нь Монгол улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр санхүүгийн цогц үйлчилгээг хүргэж, зах зээлд тэргүүлэх байр суурьтай ажилладаг билээ.

Хөгжил дэвшилд хамтдаа

Худалдаа, хөгжлийн банк



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ 9 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 10 цагийн өмнө
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 11 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагаан хад орчмыг тосгон болгоно 11 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 12 цагийн өмнө
Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгорын 120 залуус нарийн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагджээ 12 цагийн өмнө
Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн ирлээ 12 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Ази-европыг холбох эдийн засгийн коридор нь зүүн бүс 12 цагийн өмнө
Б.Баттөмөр: Ард түмэн жинхэнэ баялгийнхаа эзэн болох хууль эрх зүй нь бүрдлээ 13 цагийн өмнө
Х.Ганхуяг: УИХ-ын гишүүдийн хэн нь лоббид орсныг Банкны хуулиас хараарай, Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна 13 цагийн өмнө
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан 13 цагийн өмнө
С.Амарсайхан: ОБГ-ын аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна 13 цагийн өмнө
Л.Батжав: Гэмт хэргийн хохирогчид бодит хохирлоо гаргуулахаас гадна сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэг тогтоолгож, шүүхээр нэхэмжлэх эрхтэй 14 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ачит-Ихт ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших чиглэлийг өглөө 14 цагийн өмнө
Оросын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч, супер-премиум ангиллын “Онегин” брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр нээлтээ хийлээ 15 цагийн өмнө
Л.Баттогтох: Ялтан Г.Гантулга баригдах хүртлээ түүний гар утас нь ямар ч сүлжээгүй мөн цэнэггүй байсан 16 цагийн өмнө
О.Номинчимэг: "Буян"-гийн Б.Жаргалсайхан Хангай зочид буудал гэдэг энэ балгасаа өөрчилж, үзэмжийг нь сайжруул 16 цагийн өмнө
Л.Баттогтох: Онц хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрт сэтгэл санааны төлбөр 182 сая 500 мянган төгрөгийг ЗГ-ын тусгай сангаас гаргуулах хэрэгтэй 16 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 16 цагийн өмнө