БАРИЛГЫН ТАЛБАЙД ХАБ-ЫН ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас жил бүрийн 4 дүгээр сарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян болгон зарладаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутагт "Номин констракшн деволопмент" группийн Гарден Сити барилга угсралтын талбайд үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын үндсэн зорилго нь барилгын ажил эрхлэхэд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн ханган ажиллаж байгаа сайн туршлагыг сургалтад оролцогч байгууллагуудад барилгын талбайд үзүүлэн таниулах, харилцан туршлага солилцох явдал байлаа.

Улаанбаатар хотод 2012-2017 онуудад гарсан үйлдвэрлэлийн осол, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас, Хөдөлмөрийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх тухай, өргөх, зөөх механизмын аюулгүй ажиллагаа, NCD группийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зэрэг сэдвээр оролцогч байгууллагуудад мэдээлэл өглөө.

Нийслэл Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа барилга угсралтын 226 байгууллагын 367 ажил олгогч, барилгын инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтнууд хамрагдлаа гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 1 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 3 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 3 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 4 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 4 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 4 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 5 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 6 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 10 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 10 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 10 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 10 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр