УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дөрөвдүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Цэц "Хөвсгөл аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг томилсон захирамжийн нэгдүгээр заалт нь Үндсэн хууль зөрчсөн буюу хууль дээдлэх зарчим баримтлаагүй байна" гэж дүгнэжээ.Хууль зүйн байнгын хороо Цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн бол Төрийн байгуулалтын байнгын хороо хүлээж авах шаардлагагүй гэж үзээд байсан юм. Харин чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзлаа. Ингэснээр Цэц их суудлын хуралдаанаа хийж энэхүү асуудлыг дахин хэлэлцэхээр болж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна