ДЭД БҮТЦИЙН ТӨВ БАЙГУУЛАХ АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Admin
7 цагийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ажиллалаа. Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах чиглэлээр хийж байгаа төслийн хэрэгжилт явцтай танилцсан юм. Тэр дундаа нэгдсэн дэд бүтэц бүхий "Сервис центр" барих ажлын төлөвлөлт, байршилтай танилцаж иргэдтэй уулзлаа.Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд инженерийн шугам сүлжээг хүртээх, төрийн болон нийгмийн үйлчилгээг ойртуулах оновчтой шийдэл бол сервис центр буюу "Дэд бүтцийн төв" юм. Уг төв нь төлөвлөж буй нутаг дэвсгэрийн байрлал, газрын гадаргын онцлог, инженерийн дэд бүтцийн хангамжийн байдал зэрэг хүчин зүйлээс хамааран бие даасан болон хэсэгчилсэн байж болох бөгөөд 200-300 өрхийн хэрэгцээг хангах аж.Хотын дарга С.Батболд иргэдтэй уулзах үеэрээ "Гэр хорооллын айл өрхүүдийг нэгдсэн нэг системд оруулан "Сервис центр" барих ажил эхлүүлсэн нь хувьсгалын шинж чанартай том ажил гэж үзэж байна. 200-400 өрх сайн дураар нэгдэж дэд бүтэц бүхий амины орон сууцтай болох боломжийг нийслэлээс олгож байгаа. Эхний ээлжинд 4 байршилд "Сервис центр" байгуулна. 11 байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр иргэд дунджаар 60 сая төгрөгийн амины орон сууцанд амьдрах орчин бүрдэнэ. Ингэхдээ иргэд, айл өрх нэг стандартын байшинтай болох хэрэгтэй. Хамгийн гол нь иргэдийн санал санаачилга, идэвх зүтгэл энэ ажилд ихээхэн тус болох юм" гэлээ."Дэд бүтцийн төв"-ийг барьж байгуулах 50 байршлыг энэ онд баталсан. Цаашдаа 2020 он хүртэл нийт 100 байршилд уг төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төсөл хэрэгжсэнээр 20-30 мянган айл өрхийн инженерийн дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдэж 61.3 га газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэр устах юм. Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрүүдийг хамгаалах, бохирдох эрсдэлийг бууруулж, 439.200 шоо метр хөрсийг нөхөн сэргээнэ. Төсөлд хамрагдсан айл өрхүүдийн нийгмийн, дэд бүтцийн асуудал шийдэгдэж ногоон байгууламж, орчны тохижилт бий болсноор иргэдийн амьдрах орчин сайжирна. Дэд бүтцийн төвийг түшиглэн 6800 орчим ажлын байр шинээр бий болох юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 43 минутын өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 1 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 2 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 2 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 2 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 2 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 2 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 3 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 3 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 4 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 6 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 6 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 7 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 8 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 8 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 8 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 8 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа 23 цагийн өмнө
Н.Энхбаяр: Гэрээний дагуу сонгуулиар МАХН-д 30 хувийн квот олгоно уу гэсэн саналаа тавьсан 23 цагийн өмнө
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно Өчигдөр