Д.ГАНТУЛГЫГ БҮРЭН ЭРХЭЭС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ЭСЭХИЙГ ШИЙДЭХ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО


УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийн хугацааг түдгэлзүүлж өгөх хүсэлтийг Прокуророос УИХ-д хандан тавьсан. Уг санал нь Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгосон УИХ-ын тухай хуулийн 6.9-т үндэслэсэн учир хуульд өөрчлөлт оруулж байж саналыг хэлэлцэх шаардлага үүсээд байгаа. Тэгвэл өнөөдрийн Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн үзэл баримтлалыг төсөл санаачлагч гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан. Энэхүү хуулийн төсөл нь одоо тулгамдаад байгаа Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх тухай асуудлыг хуулийн хүрээнд шийдэх эрх зүйн боломжийг бүрдүүлэхэд чиглэжээ.

2006 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.9 дэх хэсгийн заалтуудад Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг тусгасан байсан ч 2010 онд уг хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хуулийн 6.9.2-т заасан "гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын Ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан тохиолдолд" гэсэн заалтыг хүчингүй болгосноор 6.9.1 дэх заалт буюу зөвхөн баривчилсан" гэсэн заалт үлдсэн байна. Харин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас тус заалт нь Монгол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн үзэж хүчингүй болгосон. Иймээс Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах талаарх Монгол Улсын Үндсэн хуулийн зохицуулалт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооноос гарах шийдвэрийг тодорхой болгох үндэслэл, шаардлагад нийцүүлэн хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт эд мөрийн баримттайгаар баривчилсан болон гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулахаар, уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо санал дүгнэлт гаргахаар тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах зохицуулалт хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзжээ. Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав

Төслийг хэлэлцүүлэх үед Улсын Их Хурлын гишүүн УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ-ын гишүүн таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл бүхий шаардлага ирүүлсэн тохиолдолд гэж тодорхой зааж өгөх, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар халдашгүй байдлын дэд хороо дүгнэлт гаргаж, чуулганаар хэлэлцүүлэх, мөнгө гэмт хэрэгт холбогдсон гишүүний бүрэн эрхийг тодорхой хугацаанд түдгэлзүүлээд шалгаж дуусангуут бүрэн эрх нь шууд сэргэдэг байхаар зохицуулах, Улсын Их Хурлын гишүүн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын гишүүнийг сонгосон тойргийн гишүүд нь шийдвэр гаргадаг байхаар зохицуулах, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн болон парламентын сахилга хариуцлагыг сайжруулах нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүнбэхжүүлэх шаардлагатай, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд хүний амь нас, эрүүл мэнд, авлига, хээл хахуулийн гэмт хэрэг үйлдсэн гэж ялгаж зохицуулах нь зүйтэй гэж тус тус саналаа илэрхийлсэн. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулгадаа дурдсан. Хуулийн төслийн үзэл баримтлал болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Б.Пүрэвдорж, Д.Хаянхярваа, Ж.Батзандан, Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнгөрсөн шөнө 180 хүн эрүүлжүүлэгдсэнээс 6 нь эмэгтэй хүн байжээ 10 минутын өмнө
Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна 1 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн зарим хорооны холбогдох хэсэгт өөрчлөлт оруулна 1 цагийн өмнө
1072 хувьцааны 2023 оны ногдол ашгийг ирэх сард олгоно 2 цагийн өмнө
Машин цасанд сууж, зорчиж явсан дөрвөн хүний нэг нь энджээ 2 цагийн өмнө
Г.Чанцал гэртээ гурван хүүхдээ харахын хажуугаар боорцог, стүжин хийж борлуулдаг 3 цагийн өмнө
М.Бямбаа: Ээж минь өөд болоод удаж байхад өнчирч үлдсэн сэтгэл минь эдгэрдэггүй юм билээ 3 цагийн өмнө
Эмэгтэйчүүд стрессээс үүдэж 40 насандаа цэвэршиж байна 3 цагийн өмнө
Цаг агаар: 19-нөөс 22-ны өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 3 цагийн өмнө
Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар 100 өрхөд 25 сая төгрөгийн хүнсний багц хүлээлгэн өглөө 17 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Нэр дэвшигчид тухайн тойрогтоо дэмжлэгтэй байх, мэргэжлийн байх гэдэг шалгуур тавина 18 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ураны төслийн нөхөн сэргээлтийн асуудалд айлын тал бүрэн санал нийлэхгүй байгаа 18 цагийн өмнө
Н.Ганибал: 500 хонио алдсан малчинд нэг шуудай хивэг аваачиж өгөөд яах юм бэ? 18 цагийн өмнө
Д.Ганбат: Мал байтугай нохой ч тоож шиншлэхгүй хог болсон өвсөө тарааж сонгуульдаж байна 18 цагийн өмнө
Ц.Туваан: МАН-ынхан чихгүй толгойлж байгаад малчдыг ийм байдалд хүргэлээ 18 цагийн өмнө
О.Цогтгэрэл: МАН нэг ч амлалтаа биелүүлсэнгүй, дарга нарын төсөв 5 дахин өссөн 19 цагийн өмнө
Ж. Энхбаяр "Сүхбаатарын одон"-гоор шагнуулав 19 цагийн өмнө
Лхагва гарагт хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө 20 цагийн өмнө
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт Солонгос, Хятад, Израиль, Монголын 20 компани саналаа ирүүлжээ 21 цагийн өмнө
Хархорум хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалын сонгон шалгаруулалт зарлалаа 22 цагийн өмнө