ПАУЭРЛИФТИНГИЙН ДЭЛХИЙН АВАРГА Б.ЧИМЭДЦЭРЭН: ХОЁР ХҮҮДЭЭ АМЛАСАН АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЛЭЭ


Дөрөвдүгээр сарын 22-28-ны өдрүүдэд ӨАБНУ-д пауэрлифтингийн ДАШТ болсон билээ. Энэхүү тэмцээнд манай улсын баг тамирчид амжилттай оролцож, хос алт, мөнгөн медаль хүртсэн юм. Тэмцээний насанд хүрэгчдийн +120 кг-д Б.Чимэдцэрэн алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлсэн. Тэрээр хэвтээгээр 357 кг туйван өргөснөөр дэлхийн аваргын эзэн болсон юм. Өмнө нь тэрээр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, гурван удаа Азийн аварга болсон билээ. Мөн дэлхийн дээд амжилт эзэмшигч юм. Бид түүнтэй уулзаж, ярилцсанаа хүргэе.

Танд баяр хүргэе. Яг түрүүлээд төрийн дуулал эгшиглэх тэр мөчид хамгийн түрүүнд юу бодогдсон бэ?

-Өмнө жил Азийн аварга болохдоо дараа жил заавал аварга болно гэсэн зорилго тавьсан байсан.Хүн хүссэн юмандаа хүрэх их сонин байдаг юм байна лээ. Яг уйлчих гээд байсан.Ямар ч байсан уйлахгүй шүү гэж бодоод л нулимсаа барьж байлаа. Төрүүлж өсгөсөн ээж, аав , эх орон, гэр бүл эхнэр хүүхдүүд маань л бодогдож байлаа даа. Би дөрвөн хүүхэдтэй хоёр хүүдээ аварга болно гээд амласан. Ямар ч байсан аав нь зорилгодоо хүрч хоёр хүүдээ амласан амлалтаа биелүүлж чадлаа.

Хамгийн хүчтэй өрсөлдөгч аль улсын тамирчин байсан бэ?

-Норвегийн тамирчин яг миний орсон оролтууд дагаж орж байсан л даа. Тэр тамирчин эхний оролтоор нэлээн өндөр гүйцэтгэлтэй байсан учраас медаль руу орчлоо доо гэж бодож байсан. Мэдээж бүх л тамирчид медаль авна аварга болно гэж орно шүү дээ. Намайг нөхөх магадлалтай хоёр тамирчин бодож байсан. Араас гүйцэх магадлалтай Швед, Америк хоёрыг нэлээн өндөр захиалга өгөх болов уу гэж бодож байсан ч эхний захиалга нь доор явчихаар их тайвширсан л даа.

357,5кг-ийг өргөж өмнөх жилийн Азийн аваргын 362,5 рекордоо давуулж чадлаа...

-Мэдээж өмнөх жилийн амжилтаа ахиулъя гэсэн зорилготой байсан. Миний гурав дахь оролтыг өргөхөөс өмнө бүх тамирчдын оролт дууссан байсан. Тэр үед миний сэтгэл зүй суларсан юм болов уу гэж одоо бодож байгаа. Нэг л тайвширсан. Түрүүлэх нь тодорхой болсон л доо тэгээд 357.5кг-ийг өргөсөн.

Энэ тэмцээнд орохын өмнөх сэтгэл зүй ямар байсан бэ?

-Сэтгэл зүйн хувьд түрүүлнэ гэж бодож байсан болохоор жоохон дарамттай яах бол гэсэн бодол их эргэлдэж байсан. Түүнийгээ сарниулах өөр юм бодохыг хичээсэн. Тамирчин хүнд сэтгэл зүй бэлдэх олон арга байдаг л даа тэд нарыгаа л ашиглаж байсан.

Ямар хоол хүнс хэрэглэдэг вэ? Жингээ хэрхэн барьдаг вэ?

-Жингээ барина аа махтай хоол түлхүү хэрэглэж нүүрс ус бага хэрэглэнэ.120кг-д барина даа хүндийн өргөлтийн тэмцээнд чинь жин хэт хасчихлаар тамирдчихдаг аль болох хасахгүйг боддог.

Пауэрлифтингийн спортыг хэр сонирхож байна. Одоогоор хичнээн хүн хичээллдэг юм бол?

-Бид нарыг анх тэмцээнд орж байхад зуу гаруй л хүн ордог байсан. Одоо улсын аваргаар залуучууд нийлээд таван зуу гарсан байна лээ. Тэгэхээр маш хүчтэй хөгжиж байгаа сонирхогчид нэмэгдэж байгаа спорт гэж үзэж байна. Дэлхийн аваргын тоо ч жилээс жилд нэмэгдэж байгаа.

Энэ спорт Монгол хүний бие бялдарт тохирох спорт мөн үү?

-Монгол хүний биед маш тохирсон спорт гэж боддог. Монгол хүн өөрөө маш их тэвчээртэй бусад орны тамирчдаас даац авах чадвар арай илүү юм уу гэж хардаг.

Энэ спортын давуу тал нь юу вэ таны хувьд?

-Тэсвэр хатуужилтай, тэвчээртэй даруухан болгож төлөвшүүлэх спорт л доо. Хүчний спортын давуу тал ер нь их олон байдаг.

Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ? Улсын аваргын бэлтгэлээ хэзээнээс эхэлсэн бэ?

- Монголын Пауэрлифтингийн үйл ажиллагаа явуулдаг цөөхөн клуб байдаг. Түүний нэг болох ''Стронг'' клубд бэлтгэлээ хийдэг. Долоо хоногт хоёроос, гурван удаа нэг хийхдээ хоёр цаг орчим л хийдэг. Түрүү жил мөнгөн медаль аваад л за дараа жил аварга болно гэсэн зорилт тавиад жилийн хугацаанд л бэлдсэн.

Ойрын хугацаанд ямар тэмцээнд орох вэ?

-Ирэх есөн сард Азийн аварга шалгаруулах тэмцээн байна. Энэ тэмцээндээ сайн орох зорилготой байна.

Ярилцсанд баярлалаа.


Ярилцсан: Б.Нарантуяа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 4 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 6 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 6 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 7 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 8 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 8 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 8 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 8 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 8 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 9 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 9 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 10 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 12 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 12 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 12 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 14 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 14 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 14 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 14 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа Өчигдөр