Энэ онд улсын төсвийн нийт зардал 9.6 их наяд төгрөгт хүрнэ гэж Сангийн яам тооцоолжээ. Харин улсын төсвийн орлого 7.2 их наяд төгрөг байж, 2.4 их наяд төгрөгийн алдагдал хүлээхээр байна. Алдагдлыг Сангийн яам дотоод, гадаадын зээл, бондоор нөхдөг юм.
Төсвийн зардлыг салбар бүрээр нь харвал нийгмийн хамгаалалд хамгийн өндөр буюу 26 хувь, агаарын бохирдлын эсрэг тэмцэлд хамгийн бага буюу 1 хувийг тус тус зарцуулах аж.
Нийгмийн хамгаалалд зарцуулах 2.5 их наяд төгрөгийг чухам ямар үйлчилгээнд төлөхийг дараах зургаас хараарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна