​МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦИЙН САНХҮҮЖИЛТЭЭР НИЙСЛЭЛИЙН УСАН ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛНА


Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр нарын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн "Цахим бодлогын түр хороо" байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч гишүүдийн саналаар түр хойшлуулав. Учир нь уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаан болон Аюулгүй байдал, гадаад бодлого, Төрийн байгуулалтын байнгын хороодын хуралдаанаар хийх явцад Түр хороонд орж ажиллах хүсэлтээ олон гишүүн илэрхийлж байсан. Тиймээс төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед цахим бодлогын Түр хороо нь бусад Байнгын хороодтой адил 19 гишүүнтэй байх нь зүйтэй, харин бүрэлдэхүүнийг нь намын бүлгийн саналын дагуу шийдэх чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсөн юм. Энэ үндсэн дээр намын бүлгүүдийн санал, албан бичгээр нэрээ ирүүлсэн гишүүдийн хүсэлтийн дарааллыг харгалзан Түр хорооны бүрэлдэхүүнд оруулах 19 гишүүний нэрсийг тогтоолын төсөлд тусгажээ. Гэвч тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хийх явцад Түр хорооны бүрэлдэхүүнд зарим гишүүнийг нэмж оруулах, гишүүдийн тоог эргэж харах зэрэг саналыг зарим гишүүн гаргасан. Иймээс Түр хорооны бүрэлдэхүүний талаар намын бүлэг дээрээ дахин ярилцаж асуудлыг нэг мөр шийдсэний дараа хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг түр хойшлуулсан юм.

Дараа нь Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулах Компакт гэрээний төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан юм.

АНУ-ын Мянганы сорилтын корпораци (МСК) -ийн Удирдах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар Монгол Улстай хоёр дахь удаагаа Компакт гэрээ байгуулахаар шийдвэрлэжээ. Компакт гэрээ боловсруулах бэлтгэл ажлын хүрээнд Үндэсний ажлын алба Мянганы сорилтын корпорацийн мэргэжилтнүүдтэй хамтран Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж байгаа хүчин зүйлсийн судалгааг 2015 оны 5-9 дүгээр сард хийжээ. Улмаар Үндэсний ажлын алба нь Компакт гэрээгээр хөрөнгө оруулах боломжтой салбар, чиглэлийн талаарх Монгол Улсын Засгийн газрын ерөнхий саналыг 2015 оны 12 дугаар сард, Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрийн дэлгэрэнгүй саналыг 2016 оны 12 дугаар сард МСК-д хүргүүлсэн аж. Эдгээр саналыг МСК-ийн Хөрөнгө оруулалтын менежментийн хороо 2017 оны 4 дүгээр сард хэлэлцээд саналд багтсан тодорхой төсөл, үйл ажиллагааны техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан судалгааг гүйцэтгэхээр шийдвэрлэжээ.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Үндэсний ажлын алба, МСК-ийн баг хамтран Компакт гэрээгээр хэрэгжүүлэх хөтөлбөрийн саналыг эцэслэн боловсруулж бэлэн болгоод байгаа аж. МСК нь Монгол Улстай Компакт гэрээ байгуулах мэдэгдлийг АНУ-ын Конгресст 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүргүүлсэн агаад мөн сарын 19-ний өдөр МСК-ийн Хөрөнгө оруулалтын менежментийн хороогоор Компакт гэрээгээр хэрэгжүүлэх хөтөлбөрийн саналыг хэлэлцэн дэмжиж, төслийн саналаа Монголын талд ирүүлжээ. Компакт гэрээний төслийг УИХ, холбогдох Байнгын хороотой зөвшилцсөний дараа МСК-д хүргүүлэх юм байна.

Компакт гэрээний хүрээнд нийтдээ 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламжийг Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулах агаад энэ хүрээнд Улаанбаатар хотын газрын доорх усны доод эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал усыг дахин боловсруулж, үйлдвэрийн зориулалтаар ашиглах, усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлж, холбогдох бусад ажлыг гүйцэтгэх юм байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Батболд, Д.Лүндээжанцан нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан гэрээг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа,энэ удаагийн буцалтгүй тусламж нь Улаанбаатар хотын ундны усан хангамжийг сайжруулахад чиглэгдэж байгаа. Төслийн хүрээнд цэвэр усны 52 худаг, түүнийг дагасан дэд бүтэц, ус цэвэршүүлэх байгууламж баригдана. Мөн Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжаас гарсан усыг дахин боловсруулж саарал усыг Дулааны 4 дүгээр цахилгаан станцын хөргөх системд ашиглах юм. Ингэснээр Улаанбаатар хотын цэвэр усны хангамж одоогийнхоос 68 сая шоо метрээр нэмэгдэнэ. Энэ хэрээр хот баруун тийш тэлэх дэд бүтцийн боломж бүрдэнэ. Энэ нь цэвэр техникийн төсөл бөгөөд төслийн ТЭЗҮ судалгаа үндсэндээ бэлэн болсон, усны шинэ эх үүсвэр гаргах худаг барихад газрын маргаантай асуудал байхгүй гэдгийг сайд онцоллоо.

Мөн АНУ-ын Мянганы сорилтын тухай хуулийн дагуу хоёр дахь Компакт гэрээг хэрэгжүүлж байгаа улс нь төслийн нийт хөрөнгө оруулалтын 15 хувиас багагүй хэмжээний хөрөнгийг хариуцах үүрэгтэй. Энэ дагуу манай Засгийн газар 52.5 сая ам.долларыг хариуцан гаргах үүрэг хүлээж байгаа. Төслийн ТЭЗҮ нарийвчлагдаад ирэхээр нийт зардал буурахаар байгаа, тэгвэл манай зардал зохих хэмжээгээр буурна гэж үзэж байгаа.

Мянганы сорилтын корпорацитай хамтран хэрэгжүүлсэн өмнөх төслүүд үр дүнтэй, сайн хэрэгжсэн. Гэхдээ бид өмнөх төслөөс сургамж авч ажлын төлөвлөлт, цагалбарыг нарийн төлөвлөж тооцож байгаа. Ингэснээр төслийг хэрэгжүүлэхэд цаг хугацаа алдахгүй, энэ хэрээр хөрөнгө мөнгө хэмнэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Мөн бодлого боловсруулалт, холбогдох хууль, дүрэм журмын зохицуулалтыг сайжруулахад анхаарч, тусгайлсан төсөв суулгаж өгсөн байгаа гэдгийг тодотголоо. Гишүүдийн асуултад Байнгын хорооны хуралдаанд оролцсон холбогдох яам, агентлагийн албан тушаалтнууд нэмэлт хариулт, тайлбар мэдээлэл өгсөн юм.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулах Компакт гэрээний төслийг зөвшилцөж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжив. Иймээс энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газар хүргүүлэхээр тогтлоо


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 11 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 13 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 13 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 13 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 14 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 14 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 15 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 15 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 19 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 20 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 20 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 20 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр