ОН ГАРСНААС ХОЙШ ГАЛЫН УЛМААС 17 ХҮН НАС БАРЖЭЭ


Сүүлийн үед Нийслэлийн онцгой байдлын газраас гэр, байшин, ахуйн объект шатсан тухай дуудлага их ирж байгаа талаар мэдээлж байна. Иргэд анхаарал болгоомжгүй байдлаасаа болж эд хөрөнгөөрөө хохироод ч зогсохгүй алтан амь, эрүүл мэндээрээ хохирох тохиолдлууд гарсаар буй юм.

Хамгийн сүүлийн эмгэнэлтэй жишээг дурдахад, энэ сарын 7-нд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд 8х6 хэмжээтэй байшин шатаж, дөрвөн хүн харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Онцгой байдлын алба хаагчид хэдийгээр шуурхай очиж галын унтраасан ч гэрт байсан дөрвөн хүн аль хэдийнэ угаартаж амиа алдсан байжээ.

Тодруулбал, түймэрт иргэн 61 настай, эрэгтэй Н, 58 настай, эрэгтэй Т, 56 настай, эрэгтэй Э, 56 настай, эмэгтэй Д нар угаартаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, нийслэлийн Цагдаагийн газрын удирдлага зохион байгуулалтын хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Тэдний амиа алдсан шалтгааныг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж буй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус айлын зургаан настай хүүхэд байшингийнхаа амбаар хэсэгт цаас шатааж тоглож байгаад гал алдсаны улмаас энэхүү хэрэг гарчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна 19 минутын өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 35 минутын өмнө
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраалаа 38 минутын өмнө
Өнөөдөр: "Бэлтэс Мөрөн" ХХК-тай холбоотой шүүх хурал болно 50 минутын өмнө
Зарим нутгаар бороо, нойтон цас орно 59 минутын өмнө
126: Нэгдүгээр тойргийг өнгөлөх МАН-ын шинэ, залуу улс төрч Сугаржавын Далхаасүрэн 15 цагийн өмнө
126: АН-ын дэд дарга, Хуульч О.Алтангэрэл УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт хүч үзнэ 15 цагийн өмнө
126: Улс төр дахь шинэ өнгө Ганбямбын Дөлгөөн 16 цагийн өмнө
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бордюр яриад байгаа хүмүүст хэлэхэд, шинжлэх ухааны үндэслэлгүй шүүмжилдгээ боль, ажил хийхээр хийлээ гэнэ 16 цагийн өмнө
"Саанжий, Мөөнжий шидэт чулууны эрэлд" хүүхдийн жүжиг 4 сарын 20-нд “UB palace”-д тоглогдоно 17 цагийн өмнө
Б.Дэлгэрсайхан: Түгжрэлийг бууруулахад ам өгч чадахгүй, ажиллаж л байна 17 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 18 цагийн өмнө
Содон хорооллын иргэд, Нийслэлийн автозамын хооронд маргаан үүсээд байна 18 цагийн өмнө
М.Оюунчимэг: Энэтхэгээс шаардлага хангахгүй нүдний дусаагуурыг оруулж ирээд хүчээр нийлүүлсэн нь тогтоогдсон байна 18 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Кембриджийн, ОУ-ын хөтөлбөртэй гэж байгаа ч сертификат аваагүй, хөтөлбөрөө бүртгүүлээгүй сургуулиудыг шалгана 18 цагийн өмнө
А.Цогцэцэг: Эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлж эх орондоо валют оруулж ирэх боломжтой 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчид бүртгэнэ 19 цагийн өмнө
Х.Нямбаатар: Зам засахаар заслаа, засахгүй болохоор зассангүй гэдэг, улстөрийн зорилготой шүүмжлэхээ болих хэрэгтэй 20 цагийн өмнө
Монгол банк: "Хар жагсаалт"-д бүртгэлтэй иргэд, ААН-ийг өршөөлд хамруулсан нь сонгуулийн шоу биш 20 цагийн өмнө