Ч.ХҮРЭЛБААТАР: 2019 ОНД ГАДААД ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ТӨЛБӨРТ 860 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨЛНӨ


УИХ-ын Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ. Энэ асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодруулсан юм.

-2019 оны төсвийн төсөөлөлд зарлагыг 10 их наяд гэж төлөвлөсөн байна. Орлогыг хэрхэн бүрдүүлэхээр төлөвлөж байгаа вэ?

-2019 оны төсвийн орлогыг 2018 оны одоо батлагдсан тоогоос 1.9 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцоолсон. Энэ орлогыг эдийн засгийн өсөлтөөрөө төвлөрүүлнэ гэж төлөвлөж байгаа. Мэдээж, эрдэс баялгийн үнэ өндөр байгаа нь орлогыг төвлөрүүлэхэд нөлөөлнө. Эрдэс баялгийн үнийн өсөлтөөс нийт 370 тэрбум төгрөг орж ирнэ гэж үзэж байна. Харин 1.5 их наяд төгрөгийн орлогыг эдийн засгийн өсөлтөөс орж ирнэ гэж төлөвлөж байгаа. 2019 оноос эдийн засгийн бүхий л салбарт өсөлт гарна гэж үзэж байна. Орлогоо нэлээн дайчилж биелүүлэхээр төлөвлөөд байгаа. Үүнээс гадна эдийн засгийн өсөлтийг ард иргэдэд хүртээмжтэй байлгах талаас нь ажиллах болно.

-Орлогын төсөөллүүд нь хэр бодитой болсон бэ. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүнээс олох орлогоо хэт өндөр төсөөлснөөс болж төсвийн алдагдалд ордог гэх шүүмжлэл байдаг?

-Энэ өмнө нь гарч байсан алдаа. Орлогоо төсөөлөхдөө нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлээд тооцчихдог. Гэтэл эргээд гүйцэтгэлийг нь харахаар яг л нэг их наяд төгрөгөөр орлого тасардаг. Тавьсан зардлууд нь л санхүүжсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд ийм алдаа их гарч байсан. 2014 оноос төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр тасарч ирсэн. Тэр үеэс Монгол Улсын өр нэмэгдээд ирсэн. Одоо төсвийн орлогоо нэлээн бодитой тооцох бодлого баримталж байна. Эдийн засагтаа зөв бодлого явуулахын тулд нөхцөл байдлаа бодитоор дүгнэх, үндэслэх түүндээ тохирсон бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Нөхцөл байдлыг хэт өөдрөгөөр авч үзвэл бодлого бурууддаг. Мөн нөхцөл байдлаасаа дор авч үзвэл мөн л эдийн засаг бодлого буруу эргэдэг. Тиймээс аль болох бодит нөхцөл байдалдаа тулгуурлан ажиллахаар төлөвлөж байна.

-2020-2021 оны төсвийн хүрээний төсөөллөөр зэсийн үнийг хэдэн төгрөг байхаар тооцоолж байгаа вэ?

-Алт зэсийн үнийг хэдэн төгрөгөөр тооцох талаар Монгол Улсын төсвийн тухай хуульд маш тодорхой заасан. Үнэлгээг олон байгууллага хийдэг. Энэ жил зэс ийм үнэтэй байгаа учраас ирэх жил тийм үнэтэй байна гэх мэтээр үнэлгээ тооцоог хийж явдаг. Манай хуулиар ОУВС-ийн аргачлалаар тооцоо хийж явдаг юм. Тэр аргачлалаар зэсийн үнийг 7200 ам.доллар байна гэж тооцоолж байна. Алтны үнийг нэг унци нь 1375 ам.доллар байна гэж тооцоолсон.

-Жил бүр төсөвт гадаад өрийн зээлийн хүүд ихээхэн мөнгө төсөвлөгдөж, энэ нь төсвийн зарлага ихсэхэд голлох нөлөө үзүүлдэг. Ирэх онуудад төлөх гадаадын өрийн зээлийн хүүгийн төлбөрийн талаар мэдээлэл өгнө үү?

-Гадаадаас авсан зээлийн хүүгийн төлбөрт 2018 онд нийтдээ 1.4 их наяд төгрөгийг төлж байгаа. Бид өндөр хүүтэй зээл гаргалтаа зогсоож, зарим зээлүүдээ буцааж авах зэрэг бодлогын арга хэмжээнүүдийг шат дараатай авч байгаа. Ингэснээр 2019 онд гадаад зээлийн хүүгийн төлбөрт 860 тэрбум төгрөгийг төлөхөөр болгож буулгасан. Энэ нь 2018 оноос 600 орчим тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт юм.

-Цаашдаа гадаад зээлийн хүүгийн дарамтыг багасгах чиглэлд ямар ажлууд хийгдэх бэ?

-2019 онд гадаад зээлийн хүүгийн төлбөр буурч байгаа ч бид үүнд сэтгэл ханахгүй байгаа. Цаашдаа үе шаттайгаар буулгана. Анхнаасаа өндөр хүүтэйгээр авчихсан бондууд байна. Тухайлахад, Мазаалай бондыг 10.875 хувийн хүүтэй авсан байдаг. Энэ төрлийн зээлийн хүүг буулгах чиглэлээр гэрээ, хэлцэл хийх гэхээр анхнаасаа хатуу нөхцөл заагаад өгчихсөн байна. Ийм шалтгаанаар тодорхой хаалтууд байгаа хэдий ч бид бондуудын хүүг буулгах чиглэлд анхаарч ажиллаж байгаа.

Ирэх онд "Эрдэнэт" үйлдвэрээс авах татварын хэмжээ өөрчлөгдөх үү?

"Эрдэнэт" үйлдвэрийн 100 хувь төрийн мэдэлд авах асуудлаар УИХ шийдвэр гаргасан. Энэ дагуу Засгийн газар шийдвэрээ гаргасан. Үндсэн хуулийн Цэц дээр мөн шийдвэр гарсан. Тиймээс бид улсын төсөвт "Эрдэнэт" үйлдвэр 100 хувь төрийн өмч гэсэн үүднээс тооцооллыг нь суулгаж өгөх юм.

-Яг хэдэн тэрбумыг төсөвт төвлөрүүлнэ гэсэн үг үү?

-2019 онд "Эрдэнэт" үйлдвэрээс улсын төсөвт 175 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцож байгаа.

-Таны төсөвтөө тодотгол хийхгүй гэдэг байр суурь энэ оныг дуустал үргэлжилж чадахаар байна уу. Тодорхой байдлаар төсөвт төлөвлөсөн орлогуудыг бууруулахаар тодотгол хийх нөхцөл байдал үүсэх биш үү?

-Төсөвт тодотгол хийхгүй гэсэн байр суурь хэвээр байгаа. Төсвийн тусгай шаардлагууд биелсэн тохиолдолд төсвөө тодотгодог. Төсвийн орлого бууж байгаа тохиолдолд тодотгох учиртай. Орлого нэмэгдэж байгаа тохиолдолд төсвөө тодотгохгүйгээр, тодорхой зохицуулалтуудыг хийж болдог. Одоогоор улсын төсвийн орлого тасралтгүй нэмэгдэж байгаа.

-Хэрвээ хүүхдийн мөнгийг 100 хувь олгох шийдвэрийг УИХ гаргавал төсөвт тодотгол хийх үү?

-УИХ дахь МАН-ын бүлэг дээр хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох асуудлаар байр сууриа нэгтгэсэн байгаа

эх сурвалж: itoim .mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 57 минутын өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 2 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 2 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 3 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 4 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 4 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 5 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 20 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 22 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 22 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 22 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 22 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 23 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 23 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна Өчигдөр